ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилд дотоодын зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 61 хүн амиа алдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үдээс хойш Бразил улсын Сан Пауло хотын ойролцоо дотоодын зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, уг онгоцонд явсан бүх 61 хүн амиа алджээ.

Парана мужийн Каскавел хотоос хөөрсөн Voepass компанийн энэ онгоц Сан Пауло хотын олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байсан юм.

Гэвч Сан Паулогоос баруун хойд зүгт 80 км-ийн зайд нисэж байхдаа унажээ.

ATR үйлдвэрийн онгоц иргэдийн суурьшлын бүсэд тэнгэрээс эргэлдэн унасны дараа их хэмжээний хар утаа олгойдож буйг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд тарсан байна.

Тухайн үед ослын газарт үзэгдэх орчин тунгалаг, зөөлөн бороотой, салхины хурд 10 км/цаг байжээ.

Онгоцонд явсан зорчигчдоос амьд хүн үлдээгүй, нэг орон сууц сүйдсэн боловч оршин суугчдын амь нас хохироогүйг осол болсон Винедо хотын захиргаа мэдээлсэн байна.

Олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан Бразилын ерөнхийлөгч Луйз Инасио да Силва ослын талаар мэдээ хүлээж авсныхаа дараа хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, нэг хором дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ.

Одоогоор онгоцны ослын шалтгаан тодорхой болоогүй байна.

Францын Airbus, Италийн Leonardo компаниудын хамтран эзэмшдэг ATR компани 40-70 хүний суудалтай дотоодын зорчигч тээврийн нисэх онгоцнуудыг үйлдвэрлэдэг.

Тус компанийн удирдлага Бразилд болсон ослын шалтгааныг тогтооход хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Онгоцыг өмчлөгч Voepass компани зах зээлийн хэмжээгээр Бразилын дөрөв дэх том агаарын тээвэрлэгч юм.

Сан Пауло мужийн Рибейрао Прето хотод төвтэй тус компани дан ATR-72, ATR-42 загварын онгоцнуудтай бөгөөд Бразилын дотоодын 50 орчим чиглэлд тогтмол нислэг үйлддэг юм байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.177] 2024/8/12
ОНГОЦ СӨНӨХӨД ДОТОРХ ЗОРЧИГЧИД КАБИНТАЙГАА ШҮХРЭЭР БУУДАГ КОНЦЕПЦ ЯВААД БАЙСАН, ТЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛМЭЭР БОЛЦОН ЮМ
0 | 0 Хариулах
Зочин [88.209.197.213] 2024/8/10
Жолооч нь ороz водка уугаад хордсон юм байна. 😂
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.145] 2024/8/10
Neg erguu odoo orosoos bolloo geed daliigaad orood irne
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/10
tenegt hytadaas bolson za
0 | 0 Хариулах
Зочин [88.209.197.213] 2024/8/10
Үгүү, ороzоос болсон за
0 | 1 Хариулах
Зочин [45.133.5.101] 2024/8/10
Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэх цаг чинь болсон байна мэдрэлээ.
0 | 0
Зочин [45.133.4.27] 2024/8/10
Харин тийм. Бүх зүйлд оросыг буруутгадаг мэдрэлүүд байна.
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.189.191] 2024/8/10
Хэдэн тн төмөр л тэнгэрээр гэж бодохоор онгоцонд итгэлтгүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.13] 2024/8/10
Хүний амьдрал маш богинхоно.
0 | 0 Хариулах