ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар барилдана

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Францын дэвжээнд Монголын хоёр бөх өрсөлдөнө. Тодруулбал эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд П.Орхон, эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд М.Лхагвагэрэл нар барилдах юм.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхон эхний тойрогт олимпын хүрэл (2020), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө (2019), хүрэл (2023) медальт Украины Ирина Коляденкотой хүч үзнэ. Түүнийг ялбал ДАШТ-ий алт (2021), мөнгөн медальт (2018) Болгарын Биляна Дудова, Шведийн Йоханна Линдбёргийн ялсантай нь оноолт таарна.

Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хорооны тамирчин М.Лхагвагэрэл эхний даваанд ДАШТ-ий хүрэл медальт (2023) АНУ-ын Мэйсон Пэрристэй сугалаа таарав. Түүнийг ялбал Египетийн Камал Диааелдин, ДАШТ-ий хошой хүрэлтэй (2023, 2024) Азербайжаны Георгий Мешвилдишвили хоёрын ялсантай нь хүч сорино.

Чөлөөт бөхийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагаас, шигшээ барилдаан 00:15 цагаас болох юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг