Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Парисын олимпыг зохион байгуулах хороонд албан бичиг явуулсан хэмээн өчигдөр мэдээлж байв.
Уг бичгийн хариу урд шөнө ирсэн болохыг МҮОХ-ны ерөнхийлөгч мэдэгджээ. Тодруулбал ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарыг Парисын олимпод буудлагын бүх төрөлд оролцуулах боломжтой гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!