ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бичил хуванцар анх удаа эр хүний бэлэг эрхтнээс илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эрэгтэй хүний бэлэг эрхтнээс анх удаагаа хуванцрын бичил хэсгүүд илэрсэн тухай өчигдөр IJIR: Your Sexual Medicine Journal эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд мэдээлжээ.

Судлаачид таван өөр эрэгтэйн бэлэг эрхтнээс авсан эсийн дээжийг шинжлэхэд дөрөвт нь долоон төрлийн бичил хуванцар илэрсэн байна.

Бичил хуванцар (microplastics) гэдэг ойлголтод 5 миллиметрээс эхлээд 1 микрометр хүртэл хэмжээтэй нийлэг полимерийн хэлтэрхийнүүд багтдаг.

Том хуванцар материалууд янз бүрийн нөлөөгөөр задрахад ийм хэлтэрхийнүүд үүсдэг байна.

Эдгээрийн хамгийн жижиг хэсгүүд эд эрхтнүүдийн эсэд нэвтэрч чаддаг бөгөөд хуванцрын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний биед улам их нэвтрэх болсон гэж судлаачид үздэг.

Дээрх судалгааг гүйцэтгэсэн Майамигийн Их сургуулийн урологийн мэргэжилтэн Ранжит Рамасами өмнө нь хүний зүрхнээс бичил хуванцар илрүүлж байжээ.

Тиймээс Рамасами эр бэлэг эрхтнээс хуванцар илэрсэнд огт гайхахгүй байгаагаа ярьсан байна.

Тэрбээр 2023 оны наймаас есдүгээр сарын хооронд өөрийн сургуулийн эмнэлэгт бэлгийн сулралтай нь оношлогдож, эмчилгээнд орсон хүмүүсээс эсийн дээж авч байжээ.

Ингэхэд өвчтөнүүдээс авсан дээжээс нийт долоон төрлийн бичил хуванцар илэрсний хамгийн түгээмэл нь PP (polypropylene) төрлийн хуванцар байсан байна.

“Бид одоо бичил хуванцар бэлгийн сулралтай холбоотой эсэх, холбоотой бол ямар эмгэг үүсгэдгийг үргэлжлүүлэн судлах шаардлагатай” гэж Рамасами ярьжээ.

Өмнө нь явуулсан өөр нэг судалгаагаар нэг литрийн хэмжээтэй савласан цэвэр усанд дунджаар 240,000 ширхэг хуванцрын бичил хэсэг байдгийг тогтоож байв.

Хуванцар сав суулга түгээмэл хэрэглэдэг болсноос байгаль орчин төдийгүй хүний бие махбод нийлэг эдээр бохирдож байгаа нь үүнээс харагдаж байна.

“Бид хоол хүнс, усыг хуванцар лонх, сав суулгаас аль болох хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэй гэж би бодож байна. Ядаж эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь бүрэн судалж тогтоох хүртэл хязгаарлах хэрэгтэй” гэж Рамасами хэлжээ.

Бичил хуванцрын бохирдлоос сэргийлэх арга замуудыг бусад судлаачид зөвлөсөөр байгаа.

“Нэг арга нь хуванцрын оронд зэвэрдэггүй ган, шилэн сав суулгыг ашиглах явдал юм. Хуванцар савтай хоол ундыг богино долгионы зууханд халаахгүй байх, аяга таваг угаагчид хуванцар сав суулга хийхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэж болно” гэж Нью-Йоркийн Их сургуулийн Langone Health хүрээлэнгийн захирал Леонардо Трасанде зөвлөж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochn [103.212.118.103] 2024/6/20
Microplastik chni zwhon huwan saw bishshde sawan wok schamponyd ch bdag shu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/6/20
1990 оноос өмнө монголчууд шилэн сав бидон сав хэрэглэж байхдаа хорт хавдар тусаж байгаагүй.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.186] 2024/6/20
Шаагаад байгаарай, Ходоодны ракаар хуйгаараа явдаг байсан шүү. Рак гэдэг нь Оросоор бол Хорт Хавдар гэсэн үг юм л даа.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.117.223] 2024/6/22
Элий балай цагаачаа юу гэж худлаа шаагаад бага анархист бэ ийм өмхий амтай лаларууд хуурс шиг олширч
0 | 0 Хариулах
Зочин [185.220.100.252] 2024/6/20
Хойд со.д очиж амьдар.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/20
Бэлгэвчнээс болоо биз
2 | 0 Хариулах
иргэн [14.1.81.11] 2024/6/20
Хөдөөний айлд зочилсон нэг хүн юу ч идэхгүй бж бгад буцсан хожим нь тэр айл химийэ хамгийн аюултай бодис хадгалж бсн саванд усаа хсн байсан гэжээ
3 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.184.137] 2024/6/20
Удахгүй хуванцар хүүхэд гарах юм байна !
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/6/20
Хуванцар савны хэрэглээ хорт хавдрыг ихэсгэж байна.
7 | 0 Хариулах