Хавдар Судлалын Үндэсний Төвд
09:00 цагт "Монгол улсад элэг, уушгины хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь" сэдэвт хурал болно.
НЦУГ-ын хурлын танхимд
11:00 цагт Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ.
ХЭҮК-ын хурлын танхимд
11:00 цагт УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
11:00 цагт “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалж, худлаа амлалт өгч буй улс төрчдийн тухай мэдээлнэ.
Чингис хаан музейн 5 давхарт
12:00 цагт “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!