ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарамд хүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөнөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө 06:30 цагийн орчимд Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарам дээр том оврын ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын талаар Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(УБТЗ ХНН)-ийн Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өглөө 06:27 цагийн орчимд Орхон өндөрлөгийн 73 дахь километрийн гарамд Ерөө өртөөнөөс Улаанбаатарыг чиглэж явсан ачааны галт тэрэгний урдуур шороо ачсан хүнд даацын автомашин Замын хөдөлгөөний дүрэм зөрчин гармын улаан гэрэл ассан байхад дайран орж, галт тэрэг мөргөснөөс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол гарлаа. 

Уг галт тэрэг нь 31 вагонтой аялж явсан бөгөөд зургаан вагон, зүтгүүр замаас гарсан. Тухайн газарт Замын даргын тушаалаар ослыг судлан бүртгэх, сэргээн босголт хийх ажлын комисс УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан орлогч даргаар ахлуулан ажиллаж байна. 

Урьдчилан авсан мэдээллээр Хово машины жолооч болон галт тэрэгний машинч, туслах машинч, зааварлах машинч нарын биеийн байдал тогтвортой, эмнэлэгт зохих магадалгаа хийлгэн, үзүүлж байна" гэлээ. 

Мөн УБТЗ ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал "Төмөр замд гармыг хаалтаар тоноглосон, жижүүр үйлчилдэг болон хаалтгүй, дохиогоор тоноглогдсон гэж ангилдаг. Тухайн тохиолдолд гарам нь хамгаалалтгүй буюу дохиоллоор тоноглогдсон байсан. Авто тээврийн хэрэгсэл талдаа автомат гэрлэн дохиотой бөгөөд хэвийн ажиллагаатай байсан. Мөн галт тэрэг гармаар нэвтрэх гэж буй анхааруулдаг дуут зарлан мэдээлэгчтэй, "Зогс" гэх замын тэмдэглэгээтэй" гэлээ.

Галт тэрэг гармаар нэвтрэх дөхсөн үед авто тээврийн хэрэгслийн жолооч нарт

  • гэрэл анивчиж, зогсохыг шаардана
  • дуут дохиогоор мэдээлэл өгч анхааруулна
  • үзэгдэх тэмдгүүд тавигдсан байдаг тул уг шаардлагуудыг биелүүлэх ёстойг тэрбээр мөн хэллээ. Эдгээрийг мөрдөөгүйгээс осол гарсан гэж үзэж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
unshigch [202.131.225.197] 2024/5/22
Хүний амь эрсдээгүй нь зол. Ийм балай нөхдүүдийн жолооны эрхийг бүрэн хасаж бүх хохиролыг бүрэн төлүүлэх хэрэгтэй. Ганц өөрөө одоо л хожиж байвал гэсэн уриатай амьдардаг бусад тэнэгүүдэд сайн сургамж болно.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2024/5/22
үхэр шиг зүтгэж байгаад ийм юм болов уу
0 | 0 Хариулах
karl [66.181.188.253] 2024/5/21
ийм болхоор л Монгол хөгжихгүй байгаа юм!!!!
1 | 0 Хариулах
Зочин [172.56.16.172] 2024/5/21
Iim bj chingis huh tolbo ntr delhiin adag soyol irgeshilees hol ulnii uls boltsnoo medehgv
0 | 0 Хариулах
er hun [66.181.182.164] 2024/5/21
31 vagontoi aylaj yvj vsn gj bn shu
1 | 0 Хариулах
зочин [202.9.40.231] 2024/5/21
бүх төлбөрийг нь автмашины жолооч ба ажил олгогч компани нь барагдуулах ёстой.
6 | 0 Хариулах
LOM [66.181.188.253] 2024/5/21
зайл зайл
1 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/5/21
өглөө согтуу байдаг хүн байнаа байна
1 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2024/5/21
малаас дор амьтад машин тэрэг барьцгаах юм . бид ер нь хүний хөгжил иргэншлийн хувьд ухарч ямар байснаа ямар болж өөрчлөгдөж байгаа юм бэ .
4 | 0 Хариулах
Зочин [202.179.27.203] 2024/5/21
ТӨМРИЙН ХҮДЭР ЗӨӨХӨӨ ЗОГС
2 | 5 Хариулах
Зочин [66.181.185.55] 2024/5/21
zailaace teneg pisda ve
1 | 0 Хариулах
222 [122.201.23.226] 2024/5/21
сэтгэл мэдрэлийн өвчтэй жолооч их болсон гай боллоо.
1 | 0 Хариулах
зочин [182.66.24.70] 2024/5/21
харваас таг хөдөөний жоохон жоохон залуучууд утаснаасаа огт нүдээ салгахгүй халтайсан приус уначаад хотын хөдөлгөөнд оролцоод явхым, эднүүсийг яах вэ? хотод явах хөдөөний маүинуудаас хотын соёл, хотын жолооны курсын шалгалт өгсөн эсэхийг баталгаажуулж байж хот руу оруулмаар байна
12 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2024/5/21
м@лаар бүх хохирлыг төлүүл
1 | 1 Хариулах
зочин [48.147.30.143] 2024/5/21
2 чих өр хоёроос өөр юмгүйм байж утас ухаал яваа биз
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/5/22
Насаараа ажиллаад ч төлж барахгүй
0 | 0 Хариулах
дүнхүү жолооч нар болио [43.242.242.57] 2024/5/21
галт тэрэгний урдуур амжиж орох гэсэн орк үйлдэл ш дээ аймаар явна аа дайрч алчих гээд л эд нарыг цэгцлээсэй
4 | 0 Хариулах
дэндүү [202.126.89.225] 2024/5/21
эргүү хэнэггүй нь дэндсэн жолорч нар ялангуяа том оврын машин барьснаа юутай ч мөргөлдсөн яадгийн гэх гэнэн хирнээ тэнэг санаатай новшнуудын буруу одоо автобусуудыг ёстой сүйдэлж бн 3.5 сая төгрөг авч бга мөртлөө бэлэн мөнгө иёих ч үгүй аьна төмөр замынхны буруу энд өчүүхэн ч бхгүй!!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.81] 2024/5/21
Бүр байнгын боллоо шүү !!! Дарга нарыг нь соиочээ
0 | 4 Хариулах
зочин [183.138.29.115] 2024/5/21
нэг тэнэг howo-ний жолоочийн осол дарга нарт яг ямар буруутайм бол
10 | 0 Хариулах
Zochin [66.181.166.166] 2024/5/21
Hund daatsin mashin unangaa utas chihendee barisan heden holduu bolovsrolgui tembuunuudiig yah ve pizdaa nariig. Tolgoig ni tomroor nam shaah ymsan. Muu uhnatsan erguutsen tolognuud, aytaihan mashin barichihaachee. Prius unasan ym shig l hainga shaah yum bainga dandaa. 4 angi togssnoo nuuj yav l daa pizdaa lalruudaa. Muu yanhnii zulbasguudaa
2 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/5/21
сайн байцгаана уу. !!!!!!!!!!!ТӨМӨР ЗАМЫН ГАРМЫГ ГАТАЛЖ БОЛОХГҮЙЭЭ. ЗОГС. ХҮЛЭЭ!!!!!!!!!! хэмээн БҮХИЙ Л ДОХИОЛОЛ АЖИЛЛАЖ СЭРЭМЖЛҮҮЛЖ АНХААРУУЛЖ БУЙ БАЙХАД БҮҮ ХЭЛ, ЭДГЭЭР ДОХИОЛЛУУДЫН ХАЖУУГААР ГАРМЫН АЖИЛТАН~БШХЭЛ БҮТЭН ХҮН ДАВХАР СЭРЭМЖЛҮҮЛЖ АНХААРУУЛЖ ДОХИО~СЭРЭМЖЛҮҮЛЭГ~АНХААРУЛГА ӨГӨӨД БАЙХАД Л !!!!!!!!!! ГАЛТ ТЭРЭГТ!!!!!!!! ***сэргэлэн~авхаалжтай~самбаатай~хурдан~түргэн~зоригтой~ БОЛОХГҮЙЭЭ ГЭЭД БАЙСААР БАЙХАД Ч галт тэргээс урьтаад гарам гараад гараад явчихдаг !!!!!!!УРТАЙ~ ЧАДВАРТАЙ~ЧАДАЦТАЙ!!!!!!! ГЭГДЭХ ГЭДЭГ ЮМУУ ХААШАА ЮМБЭ. ЁСТОЙ Л, УХААНГҮЙ~УСАН ТЭНЭГ~МУЛГУУ~МУНХАГ~МУЙХАР~МАНГАР~ДҮНХҮҮ ГЭДЭГ Л ЭНЭ БАЙХДАА.
8 | 0 Хариулах