"Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 10 хувь л цастай байна. Ховд, Завхан, Хөвсгөл, Увс, Баян-Өлгийд бага хэмжээний цастай. Цасан бүрхүүлийн хэмжээ багассан ч хаваржилт хүндэрч, малын хорогдол буурахгүй байна" гэж УОК-оос мэдээллээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ. Үүнд:
Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513,948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийсэн байна. Тус комиссоос малын сэг зэм устгах ажил 10%-тай байгааг хэлэв.
Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үер болж, сумын захиргааны байгууллага үерийн усыг зайлуулж, суваг шуудуу татжээ.