ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хошой аварга Франк Чамисо Бөхийн Нэгдсэн Холбоог "авлигад идэгдсэн" гэж шүүмжлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Куба гаралтай итали бөх Франк Чамисо Маркес Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээний хагас шигшээд нутгийн тамирчин Туран Байрамовт ялагдсаныхаа дараа Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-г "авлигад идэгдсэн" гэж шүүмжилжээ. 

Чамисо хагас шигшээгийн барилдаандаа 0:6-гаар хожигдож эхлүүлсэн ч хоёрдугаар үед тооны харьцааг 8:8 болгосон. Улмаар цаг дуусахтай зэрэгцэн Чамисо өрсөлдөгчийнхөө ард гарснаар дэвжээний шүүгч оноо зааж итали эр 8:10-аар ялалт байгуулсан. 

Гэвч Азербайжаны тал чалленж авснаар шүүгчид бичлэг үзсэн. Чөлөөт бөхийн дүрэмд өрсөлдөгч нь ард нь гарах үед өвдгөөрөө нугарсан бол хоёр оноо өгөх учиртай. Тиймээс дэвжээний шүүгч оноо заасан ч бичлэг үзсэн ерөнхий шүүгч оноог буцааснаар 8:8-аар тэнцэж, онооны чанараар Т.Байрамовт ялалт өгчээ. 

Барилдааны дараа Италийн тал эсэргүүцэл бичсэн ч тус болоогүй аж.

Үүний дараа Чамисо өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Чөлөөт бөх гэдэг гайхамшигтай спортод ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ бол авлигад идэгдсэн хүмүүсийн хийсэн зүйл" гэж бичжээ. 

Түүнтэй ижил бодолтой байгаагаа чөлөөт бөхийн олон алдартан мэдэгджээ. Тухайлбал дэлхийн гурван удаагийн алттай Германы Франк Стаеблер, олимпын хүрэл медальт Сан Мариногийн Майлс Амин, дэлхийн мөнгөн медальт Узбекистаны Рустам Ассакалов, Риогийн олимпын аварга Хелен Мароуллис, Токиогийн олимпын аварга Луис Орта Санчес нар Чамисотой ижил бодолтой байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Inside The Games

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
1235 [202.126.88.209] 2024/4/25
Бүх зүйлийг зөвөөр шийдэх, зохицуулахын төлөө хүн бүр л хичээгээсэй
0 | 0 Хариулах
Иргэг [66.181.184.66] 2024/4/11
Орос Монгол 2 дотор нь орсон л бол ямар байгууллага ийм болно
0 | 2 Хариулах
Зочин [103.212.117.82] 2024/4/10
mongoliin buhiin holboo ugasaa avilgald jivsen shdee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.68] 2024/4/10
Тулгыг нэг удаа бас илт луйвардсан
3 | 1 Хариулах
зочин [66.181.167.4] 2024/4/10
Угаасаа бөхийн холбоо л юм чинь ямар л олиг байв гэж дээ, ойлгомжтой ш дээ, хаа газрын бөх, бөхийн орчинд муу муухай бүхэн үүрлэсэн байдаг нь хууль ш дээ
7 | 0 Хариулах
Зочин [139.5.217.175] 2024/4/10
Unen2
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.197] 2024/4/10
Тийм ээ, манайх ч бас хувцсаа тайлсан. Гэтэл тэднийг орк гэж дуудацгаасан. Хохь нь гэсэн. Нэгэндээ өөдгүй ханддаг даа.
12 | 1 Хариулах
Зочин [103.212.117.189] 2024/4/10
Яг үнэн. Өөдгүй новшын холбоо, энэ муслим станы орнуудад тэмцээнүүд зохион байгуулахаа болих хэрэгтэй.
5 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/4/10
Mongold bas temtseen zohiohiig horigloh heregtei. Mongol maani bas l avligadaa idegdsen umhii shudarga bus racist-uudiin eh oron bolood udaj bna.
3 | 3 Хариулах
Зочин [103.161.242.180] 2024/4/11
Манайд олон улсын чөлөөт бөхийн тэмцээн ковидоос хойш ганц ч болоогүй лалар минь
2 | 0
Зочин [103.212.117.189] 2024/4/11
Хасаг нохойнууд ингэж хуцдаг юм, тэгчихээд нийтээрээ групд тахир дутуугийн тэтгэмж аваад л хаха
0 | 1
Зочин [64.119.29.146] 2024/4/11
Би чамайг хасаг болгоноо нохой минь
0 | 0