Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулсан /2023 оны байдлаар/ харьцуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Манай улс:
- Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
- Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
- Авьяасын индексээр 64 орноос 60-д
- Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
- Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
- Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу 4 жилийн хоцрогдолтой байна.
Гэхдээ Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:
- Насанд хүрсэн Монгол хүний бүтээмж 61% буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13%-иар илүү,
- 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачилгатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр
- IQ чадвараар 128 орноос 41-д
- Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!