Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт хэлэхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, эрхийг дуусгавар болгох хүсэлтийг цахимаар шийдвэрлүүлэх боломжтой болсон.
Улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж буй.
Яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг.
Иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан юм. Цахимжуулснаар нэг удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа.
Гарах үр дүн:
Тус яамны зүгээс мөн бусад үйлчилгээг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа мэдээллийн төгсгөлд онцолсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!