ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бали арлыг зорих жуулчдаас $10-ын хураамж авах шийдвэр гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гаднын жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялал жуулчлалын хураамж “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.

Бали арлын аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө www.lovebali.baliprov.go.id цахим холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг Бали арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах шаардлагатай болжээ.

Энэхүү аялал жуулчлалын хураамж нь Индонез улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаад улсын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүйг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.48] 2024/2/13
Манайх бас ийм хураамж авбал таарна. Монголын эмзэг байгалийг хайрлан хамгаалах хураамж гээд жуулчин бүрээс 10 доллар хураан авахад юун буруу гэж. 600к гадны жуулчин 60 сая доллар өгнө гэсэн үг. Үүгээрээ нөгөө 1 тэрбум модоо тарьж, тахь нутагшуулж, дархан цаазат газруудын санхүүжилтийг дэмжиж болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.70.37.94] 2024/2/13
manaix bol aimar shuldag sh d. tiiz nii uniig yrixgui blaa gexed manaid buudal gert neg xonox tvreeseer Zuunumnud asid 7 xonogiin tureesee tulnu. tegeed ch yg unendee mongoliin baigali delxiid tgj deeguur oroxoor goy saixan ongon dagshin alin ch bishee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.115] 2024/2/12
Manai tenyylch zolbinguudaas sain av kk
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.243] 2024/2/12
Бали явах гэснээ болилоо гэхгүй юу. Ха ха.
2 | 0 Хариулах
Mungulun [66.181.177.60] 2024/2/12
Teneglel poop haha
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.70] 2024/2/12
Malay heltengvvd lal huuli ni niiteer dagaj murduh huulitai haritsuulshgui changa da ehnereesee uur hvvhentei buudal oroh yum bol zoduulj vhen shu juulchind ch yalgaagui tegj handan
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.241] 2024/2/12
Хүүхэдтэйгээ орж болохгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2024/2/12
Бали улс ойн модоо дархан цаазтай болгож, ойн модыг гэмтээсэн хүнд 3 жил эсвэл ойн модыг устгасан хүнд бүх насаар хорих эсвэл цаазаар авах ялыг оногдуулах хуулийг хэрэгжүүл.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.138] 2024/2/12
ЭРХ БАРИГЧИД ТАТВАР НЭМВЭЛ САЙН Л ГЭЖ БОДДОГ АЛЬЧ УЛС
1 | 0 Хариулах