ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Бизнесээ эхлүүлэхэд заавал их мөнгөтэй байх шаардлагагүй"

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 12
Сурталчилгаа
зураг
 

Өөрийн хоббигоор бизнесээ эхлүүлэхэд заавал их мөнгө хэрэггүй багаар эрхэлж болно.

Миний хувьд 2020 оноос анх саван, лаа, банны бөмбөлөг гэх мэт арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг “Органик” байдлаар хийж сурснаар түүндээ дурлан өрхийн үйлдвэрлэгч болж “Narkhan Organic Brand” пэйжийг ажиллуулж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн одоо JoJo Felt (Жожо Фэлт) эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл аз жаргалтайгаар эрхэлж байна.   

Ганбатын Золзаяа: Би эмч мэргэжилтэй 2009 онд АУИС-ийг төгсөөд 8 жил эмийн салбарт ажилласан. Дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гээд жирэмсний амралт аваад гэртээ суухдаа яагаад ч юм зүгээр суумааргүй санагдаад, бага насны хобби гар урлалаа хөгжүүлэхийг хүссэн. Миний хувьд бага байхын л хувцас хайчилж загварыг нь өөрчлөх, жижиг чимэглэл хийж, оёх дуртай байсан. Зүгээр суулгүй гар урлал сонирхож байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд судлах явцдаа би нэг зүйлийг олж харсан.

Хүмүүс бид өөрт тулгарсан асуудлыг шийдсээр амьдралыг бардаг гэдэг шиг. Манай хүүхдүүд их харшламтгай үнэтэй сайн гэсэн болгоныг авч туршиж хэрэглэж үзсэн үр дүн бага байсан, 100 гр хүрэхгүй саванг 12,000 төгрөгөөр аваад, тэр нь 7 хонохгүй дуусна. Явсаар байгаад эцсийн зогсоол нь юу байсан бэ? гэхээр органик бүтээгдэхүүн эрүүл мэнд, арьсанд хамгийн ээлтэй харшил сэдрээхгүй намжаадаг юм байна.

зураг
 

Үүнийг яагаад өөрөө хийж болохгүй гэж? Тэгээд л бүтэн жилийн онлайн сургалтад сууж бас Youtube ухаж эхэлсэн. Надад хичээл зааж байсан багш эсгий урлалын багш байж таараад сонирхон ороод одоо хийж байгаа ажилдаа ухаангүй гүн дурлаж орхисон. Тэгээд цаанаасаа янз бүрийн санаанууд орж ирээд, ингээд хээ тавьчихвал, үүнийг тэгээд исгэчихвэл гээд шөнө зүүдэлж хэд хононо, хийж нойргүй хэд хононо.

Гэртээ байсан Ковидын нэг жил бүх санаануудаа болохоос нь болохгүй хүртэл туршиж үзсэн. Хоёрдох жилээсээ би урлантай болох ёстой юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Яагаад гэхээр гэрт зай талбай хүрэлцэхгүй бас гоё бүтээл хийхийн тулд надад өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болсон. Миний хувьд танхимаар ямар нэгэн багшаас хичээл авалгүйгээр их багш интернэт Youtube-ээс маш их зүйл сурсан гэхүү дээ. Орос хэлний мэдлэг их хэрэг болсон. Гэхдээ энд тэнд сургалтуудад суух их дуртай тэндээс тухайн хүний арга барилыг сурч онцлог давуу талыг нь авахыг хичээдэг. Миний сурсан бүх зүйлийн нийлбэр, туршилт, өөрийн арга барилын үр дүнд энэ JoJo Felt-ийн онцлог гарч ирж байгаа гэж би боддог.

Энэ бүхнийг эхлэхэд надад хөрөнгө мөнгө гэж зүйл огт байгаагүй. Хамгийн анх нөхрийнхөө цалингаас 100,000₮ авч материалаа авч бүтээгдэхүүн болгон гялс зарж дараагийн 100,000 ₮-ийг бүрдүүлж байсан. Хүмүүс ямар нэгэн юм эхлэхээрээ их л сүртэй хөрөнгө оруулалт бодоод айгаад байдаг. Хүн дуртай л байх юм бол жижгээс эхэлж болно. Мэдээж хүнд шантрах үе олон тохиолдоно. Гэхдээ миний дуртай зүйл учир ядрах нь хүртэл цаанаа сайхан. Миний хувьд бага багаар, шат шатаар үйл ажиллагааны чанараа тогтвортой болгож явсаар хийх зүйл яг тодорхой болоход Инвескор ББСБ ХК болон Рио Тинто Монгол ХХК-ийн хамтарсан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрөөс зээл аваад тоног төхөөрөмж худалдан авч, шинэчлэл хийж чадсандаа баяртай байгаа.

Манай төв бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, сургалт явуулдаг. Одоогоор бидэнд нэрийн барааны дэлгүүр байхгүй 3 жижиг нийлүүлдэг газартай түүгээрээ дамжуулан, мөн онлайнаар бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Хүн өөрийгөө олох, нээх цаг хугацаа харилцан адилгүй. Би өөрийгөө их хожуу нээсэн гэж боддог. Гэхдээ л нээж чадсан. Хүн өөрийн дуртай зүйлийг хийгээд явах юм бол аз жаргалыг мэдэрдэг тийм болохоор оройтсон гэж бодолгүй дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлмээр санагддаг. Мөн энэ хийж байгаа зүйл минь мөнгөний төлөө яваад байгаа хэрэг огт биш эрүүл эко бүтээгдэхүүнийг хүмүүст түгээж түүнээсээ таашаал авах тухай юм.

зураг
 

Миний хүүхдүүдэд чийг татдаггүй, дулаан, загварлаг гутлын хэрэгцээ шаардлага байсан учраас би хийсэн. Сайхан дулаахан болсон хүүхдүүд дээрээ бүтээгдэхүүнээ бүгдийг нь туршсан. Тэгээд ноосныхоо бүтцийг судлаад ирэхээр эрүүл мэндэд ямар ээлтэй, эко шинж чанартай, ямар их баялаг вэ гэдгийг мэдсэн. Үндсэн бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг мэдээд ирэхээр манай улс чинь ямар их баялагтай улс вэ гэж хайрлаж бахархмаар мэдрэмж төрдөг юм байна лээ. Хонийг бол шүтдэг дээ. Махыг нь идэж, тосыг нь авч саван хийгээд, ноосыг нь авч бүтээгдэхүүн хийдэг Монгол улсын шавхагдашгүй нөөц баялаг гэж би боддог.

Хониороо бид дэлхийд гарч толгой цохих боломж бол бий гэж хардаг. Ноолуур бол хөгжөөд сайн явж байгаа харин эсгий бол сүүлийн 5 жил эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь хүмүүс эсгий тавчик л төсөөлдөг байсан бол одоо хүн бүр нэг эсгий гуталтай болчихъё гэдэг сэтгэхүйтэй болсон байна. Энэ бол өөрчлөлт бид хэдэн сая малтай билээ. Түүхий эдээ бид бүтээгдэхүүн болгож сургах хэрэгтэй  яагаад 10 жилийн сургуулийн “Технологийн хичээл” дээр ноос, ус, савангаар эсгий болгодог гэдийг хүүхдүүдэд заах болохгүй гэж. Тийм хөтөлбөртэй болж байж бид өв соёлоо, уламжлал шинэчлэлээ хадгалж авч үлдэнэ гэж бодож явдаг.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.