"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө.
Хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох юм.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.
1. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019
2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019
3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 2022
4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020
5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022
6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК
7. Моннис-Интернэшнл ХХК
8. Таван Толгой Оператор Түншлэл
9. “Голден Лайт Групп” ХХК
10. “Ханзол” ХХК
11. “Түм арвижих” ХХК
12. “Анверса” ХХК
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын энэ сарын 04-ний өдөр эхэлж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!