ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өчигдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой дөрвөн сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсан юм.

Өнөөдрийн сонсголоор: 

  • Газар олголт;
  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа;
  • “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Энэ өдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийтдээ 168 гэрчийг дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дөрвөн асуудлын хүрээнд болох бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 ШУУД ҮЗЭХ: 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.21.192] 2023/12/5
168 хүн 10 минутанд асуугдана гэвэл 28 цаг болж байна. Яаж нэг өдөр ажлын 8 цагт ийм тооны хүн зэрэг дуудахаар төлөвлөсөн? Нойр хоол, жорлон суудал бүх юмаа хасаад бодсон цаг.
0 | 0 Хариулах
Ard [66.181.180.124] 2023/12/5
Huurnuudee ard tumnii baylagiig butsaaj ogoochee.Haraal ueiin uyed uriin urd ur huuhed chini urjelj edlenee.Butsaaj ogoochee
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.95.96] 2023/12/5
ТӨРТЭЙ ХОЛБОГДОЖ БАЙГАА ЮМ БҮХЭН ХУЛГАЙД АВТАЖ БАЙНА. ХАРИУЦЛАГА СУЛ ЯЛ ШИЙТГЭЛ НЬ ХӨНГӨН БАЙГАА БОЛОХООР ТЭР ЮМ. ЯМАРТАА Ч ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ЗАВААН ЗҮЙЛСИЙГ ИЛ ЯРЬЖ БАЙГАА НЬ САЙН БАЙНА. ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРУУД ХҮРЭЛСҮХЭЭС АВХУУЛАХ ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙД НАР ЭНЭ ХУЛГАЙД ОРОЛЦСОН БОЛООД ДУУГАЙ ӨНГӨРДӨГ БАЙСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ТОМ ХУЛГАЙ. ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛГҮЙ БАЙНА.
0 | 0 Хариулах
Замын инженер [202.21.96.166] 2023/12/5
Нэхийт авилгачийг шууд ачаад аваад явмаар юм байна
1 | 0 Хариулах
Замын инженер [202.21.96.166] 2023/12/5
Нэхийт авилгач газрыг зарж өгч дээ шууд АТГ орж ирээд шууд гавлаад аваад гармаар байна Хятадад хурал дээр нь орж ирээд баривчилдаг шиг... тэгээд эхлүүл Авилгачид шээс нь гоожих байх
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/12/5
Тавантолгой ХК -ны хулгайн шалгах нь зөв л даа. Ухаа худаг,МАК-ын уурхайнууд тэгээд хувьд оччихсон нэрийдлээр идээд байж байх уу.Адилхан л ард түмний баялаг. Энхбаяраа чиний эзэн ер нь яагаад шалгагдаггүй юм бэ
3 | 0 Хариулах