Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсны улмаас гурван гэр, нэг байшин, гараашны дээвэр нуржээ.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.5-1мм тунадас орж, шинэ орсон цасны зузаан 2см, нийт 11см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өнөөдөр цас орж, шуургатай байх тул дулаан хувцаслаж, халтиргаа гулгаанаас болгоомжлохыг Онцгой байдлын болон Цаг уурын байгууллагаас сануулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!