Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 170,000-аар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр Оросын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хэмжээ 2,209,130, үүнээс 1,320,000 нь хугацаат цэргийн алба хаагч болж байна.
2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Путиний өмнөх зарлигаар энэ тоо 2,039,758 ба 1,150,628 болж байсан юм.
“Армийн бие бүрэлдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа нь цэргийн тусгай ажиллагаа болон НАТО-гийн өргөжин тэлэлт үргэлжилж, манай улсад учрах аюул занал нэмэгдсэнтэй холбоотой” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам зарлигийг тайлбарлажээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!