Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Малчид өвөлжөөнийхөө стандартыг сайжруулж сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг нь болсон

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Замын нөхцөл байдлын талаар хүсэлт ирсэн. Гэхдээ Улсын Онцгой комисс бол замын байгууллага биш. Улсын хэмжээнд зам засварын компаниуд бий. Энэ компаниуд замын аюулгүй байдлыг хангах ёстой. 

Гэнэт байж байгаад өвөл зуд болохоор УОК-оос аймаг, сумд нь машин, хөрөнгө мөнгө нэхдэг буруу хандлага байна. Мэдээж тусална. Гэхдээ хандивын байгууллага биш. Орон нутгийн удирдлагууд энэ асуудлаа төсөв дээрээ тусгаж шийдэх хэрэгтэй. 

Зун болохоор бүх зовлонгоо мартчихаад өвөл болохоор зуд анх удаа болж байгаа юм шиг хандлагаа орон нутаг болих хэрэгтэй. УОК-оос зарим аймаг нутагт бензин, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж байгаа. 

Малчид өвөлжөөнийхөө стандартыг сайжруулж, малыг өвөл дулаан эрсдэлгүй өвөлжүүлэх тал дээр сэтгэлгээний болон зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Яг энэ байдлаараа цаашид уур амьсгалын өөрчлөлтөөр үер, зуд болох нь улам нэмэгдэнэ" гэв.