Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй "ногдол ашгийн хувьцаа" бол дараагийн оновчтой сонголт

ikon.mn
2023 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Койн аваад шатсан, хувьцаанд орох болоогүй байна даа гээд хойшлуулж яваа юм биш биз. Олж байгаа хэд маань амьдралд хүрэлцэхгүй, хадгалж байгаа цөөхөн нь олигтой өсөхгүй байна гэж гомдолтой суугаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Үр хүүхдүүддээ өр биш, өв үлдээхийг хүсвэл хөрөнгөө хөдөлгөж болох хамгийн зөв зам юу болох талаар “Таван Богд Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.   

- Таван Богд Капиталыг манай уншигчдад танилцуулж өгөхгүй юу? Ямар үйлчилгээ үзүүлдэг, хэрэглэгчид чинь ямар хүмүүс байдаг юм бол?

- Монголчууд бид ердөө сүүлийн 30 жилийн хугацаанд илүү орлогоо хуримтлуулж эхэлсэн. Ингэхдээ хадгаламж, доллар, үл хөдлөх гэх зэрэгт илүү төвлөрч байна. Гэтэл бидэнд хувьцаагаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд мөнгөө ам.доллароор байршуулах боломж бий. Гагцхүү энэхүү боломжоо бодит болгоосой гэж хүсэн манай компани мэдээлэл, судалгаа шинжилгээнд үндэслэн үйлчилгээг үзүүлдэг. Дэлхий гээд ярихаар маш том, сонголт их өргөн болоод эхэлнэ. Хаанаас нь яаж эхлэх вэ? гэдгийг шийдэхэд хэцүү. Иймээс бид хамгийн бага эрсдэлтэй, өндөр өгөөж хүртэх боломжтой “Dividend хөтөлбөр”-ийг харилцагчдадаа хүргэе гэж шийдсэн юм. Товчхондоо бидний таамаглалаар энэхүү хувьцаанаас ам.доллароор жилийн 10-аас дээш хувийн өгөөж хүртэх магадлалтай.

зураг
 

- Гэтэл хүмүүс богино хугацаанд өндөр ашиг олохыг хүсдэг. Тийм ч болохоор мэдэхгүй хүмүүс чинь тэндээс ч койн аваад, энд ч мөнгөний сүлжээнд өгөөд хохироод явж байгаа. Хаанаас нь хэрхэн зөв эхлэх вэ?

- Нэг зүйлийг ойлгоцгооё. Бүх хүнд 40 размерын гутал таарахгүй. Уг үүнтэй ижил хүн бүрд койн, хувьцаа тохирохгүй. Иймээс шийдвэр гаргахаасаа өмнө хоёр зүйлийг өөрөөсөө заавал асууж бай.

Нэгдүгээрт, таны санхүүгийн чадамж, хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сэтгэлзүй. Жишээ нь, фейсбүүкийн хувьцаа өнгөрсөн онд 300 ам.доллароос 100 ам.доллар болтол уналаа. 300 дээр авсан хүн 100 хүрэхэд юу бодох вэ? Нэг нь би мөнгөнийхөө 66%-ийг алдчихлаа гэж бодох бол нөгөө хүн нь би 66%-аар хямд хөрөнгө оруулалт хийх боломжтой болчихлоо гэж бодно. Үүнийг сэтгэлзүйн бэлтгэл гэнэ. Энэ үед нэмж аваад ханшаа дундажлая гэвч мөнгөгүй байвал яах вэ? Үүнийг санхүүгийн чадамж гэнэ.

Нэгтгээд харвал хэчнээн сэтгэлзүйн бэлтгэл сайн байвч нэмж авах мөнгөгүй, санхүүгийн чадамжгүй бол амжилт олохгүй. Эсрэгээр хэчнээн мөнгөтэй байсан ч сэтгэлзүйн бэлтгэл муу бол айгаад хямд дээр нэмж авч чадахгүй. Тэгэхээр санхүүгийн чадамж ба сэтгэлзүйн бэлтгэл хоёул байх ёстой. Харамсалтай нь эхлэн тоглогчдод дээрх хоёр нөхцөл нэгэн зэрэг байх нь ховор.

Иймээс л бид хамгийн бага эрсдэлээр өндөр өгөөж хүртэх боломжтой “Dividend” хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж байгаа юм. Жишээ нь, дэлхийн хамгийн том банк болох Хятадын ICBC-н хувьцааны ногдол ашгийн өгөөж нь Монголын банкнуудын хадгаламжийн хүүнээс 2-3 дахин өндөр байна. Ханш өсвөл нэмээд ашиг хүртэнэ. Тэгэхээр хувьцааны ханш хямд үеийг олох л чухал. Тус банкны 67%-ийг Хятадын Сангийн яам эзэмшиж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр 4.3%-8.8%-ийн ногдол ашиг өгсөн байгаа юм. Үүн шиг бид эхний ээлжид Хятадын салбартаа тэргүүлдэг ногдол ашиг тогтмол тараадаг 3 компанийг танилцуулж байна. Дараа дараагийн удаад бусад улс орнуудын салбартаа аварга том хэмжээнд хүрсэн ногдол ашиг тогтмол тараадаг хувьцаануудыг танилцуулна.

зураг
 

- Ханш унавал яах вэ? Алдагдалд орно биз дээ?

- Мэдээж тийм эрсдэл байгаа. Гол нь энэ төрлийн хувьцааны ханшийн уналт алгуур бага багаар унадаг. Энэ утгаараа хувьцаа авсан хүндээ сэтгэлзүйн савлагаа бага үүсгэдэг. Мөн сар бүр тогтмол дүнгээр аваад байхаар эрсдэл нь буурна. Харин нөгөө Америкийн технологийн хувьцаанууд чинь бол галзуу хулгана шүү дээ. Тиймээс насаараа хадгаламж хийчихсэн хүнийг бид галзуу хулгана дээр суулгаж болохгүй. Учир нь тэр хүмүүс чинь тэмээн дээр насаараа сууж ирсэн байхгүй юу. Тиймдээ ч бид эхэлж байгаа хүмүүсээ байгаа мөнгөнийхөө 20%-иас хэтрүүлэхгүйгээр хувьцаа авахыг зөвлөдөг. Үүний дараа сураад мэдээд ирэхээрээ нэмж болно. Нөгөө талдаа хувьцаанд ямар ч их мөнгө хийсэн байлаа цаанаа заавал хадгаламж, бондтойгоо байх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл, амьдрал баялаг шүү дээ.

- Надад одоо хэдэн 100 сая алга аа. Сардаа цалингаасаа хуримтлуулж байгаа хэдэн төгрөгөөсөө хувьцаа авч болох уу? Dividend хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

- Танд 2-3 сая төгрөг байвал дээр яригдсан ICBC-г авч болно. Харин Америкийн AT&T үүрэн телефоны компанийг авбал 50 ам.доллароор авч болно. Мөн Бразилын хамгийн том усан цахилгаан станцын хувьцааны ногдол ашгийн өгөөж 10% байна. Энэ хувьцаанаас 50 ам.доллароос ч бага дүнгээр авч болно. “Dividend хөтөлбөр”-ийн хамгийн чухал дүрэм бол тогтмол нэмж авдаг байх шүү. Таны хэлснээр сар бүр авбал маш сайн. Болохгүй бол ядаж улиралд нэг удаа заавал авах хэрэгтэй. Ингэж байж ханшийн уналтын үед дундаж ханшаа бууруулж ашгаа өсгөхийн зэрэгцээ цаг хугацаа хэмнэдэг.

“Dividend хөтөлбөр”-т багтаж буй хувьцааны анализтай танилцахыг хүсвэл дараах линкээр зочлоорой.

Уншихыг хүсвэл: tavanbogdcapital.com
Сонсохыг хүсвэл: tavanbogdcapital.com

- Магадгүй манай уншигчид дунд гэнэт баяжих хүсэлтэй хүмүүс байгаа байх. Тэр хүмүүст тавих боломжийн санал байна уу?

- Нөгөө Тесла, Фэйсбүүк гээд технологийн компаниуд орох байх. Тэнд хөрөнгөө хийвэл жилийн дотор нэг бол цөм олно, нэг бол өм алдана. Тэгэхээр мэдэхгүй тоглоомоор тоглож, өм алдаж байхаар, удаан ч гэсэн суралцаж, бага алдаж, их онож явсаар аажмаар өндөр ашигтай, эрсдэл ихтэй хувьцаа руу орохыг зөвлөнө дөө. Дөрөвдүгээр ангийн хүүхэд шууд дифферианцаль тэгшитгэл бодож чадахгүй шүү дээ.

- Таны ярианаас суралцах ёстойг л сайн ойлгож авлаа. Хаанаас суралцах нь зөв бэ?

- Бид сар болгоны эхний долоо хоногт онлайнаар тухайн сарын зах зээлийн төлөв онцлох хувьцаануудыг танилцуулдаг. Мөн харилцагчдадаа танхимын уулзалт хийж илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгдөг. Биеэр ирэх боломжтой эсвэл онлайнаар манай вэбсайтаас ч үзэх боломжтой. Мөн сар бүрийн дундуур “Dividend хөтөлбөр”-ийн хүрээнд зах зээл ямар байгаа, ямар хувьцаанууд одоо харьцангуй хямдхан байна, авбал ногдол ашгийн өгөөж нь хэд байна гэх зэргийг танилцуулсан уулзалт хийдэг. Онлайнаар өөрсдийн вэб дээрээ хийчихнэ, бичлэгээ веб дээрээ тавьчихна, хэзээд ч нөхөөд үзэх боломжтой. Үүний тулд та манай вэбсайтаар зочлон бүртгүүлээд дансаа нээлгэсэн байхад л хангалттай.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.