Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий нийтэд жилд таваас доош насны 297,000 орчим хүүхэд суулгалт өвчнөөр нас барж байна

Т.Саран, iKon.mn
2023 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил тус өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.

Эрүүл, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүйн улмаас дэлхий нийтэд жилд таваас доош насны 297 мянга орчим хүүхэд (өдөр бүр 800 хүүхэд) суулгалт өвчнөөр нас барж байна. 

Ахуйн хэрэглээ болон үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал бохир усны 80% нь ямар нэг байдлаар цэвэрлэгдэхгүй эсвэл эргэн ашиглагдахгүй экосистемд хаягдаж байгаа юм. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой.

Улмаар “Дэлхийн 00-ын өдөр”-ийн хүрээнд тус өдрийг үндэсний түвшинд таниулах зорилгоор 21 аймгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтүүдэд “Өөрчлөлтийг хурдасгая” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. 

 

Эх сурвалж: НЭМҮТ