Уншиж байна ...
Зураг
Зураг

Apple компани шинэ M3 чипээр тоноглогдсон MacBook Pro, iMac загваруудаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.

“Scary Fast” (Аймшигтай Хурдан) гэсэн нэртэй энэхүү арга хэмжээний үеэр цоо шинэ M3, М3 Pro, M3 Max чипүүдээр тоноглогдсон зөөврийн болон ширээний компьютеруудын загваруудыг танилцуулсан байна.

Эдгээрээс M3 чип нь ангилал дотроо бага, M3 Pro нь дунд, M3 Max нь өндөр хүчин чадалтай процессор юм.

Apple-ийн мэдээлснээр өмнөх M1 Pro чипээс M3 Pro нь 40 хувиар илүү, M1 Max чипээс M3 Max нь 2.5 дахин өндөр хурдтай гэнэ.

14 инчийн MacBook Pro зөөврийн компьютер M3, M3 Pro, M3 Max бүх сонголттой бол 16 инчийнх нь зөвхөн M3 Pro, M3 Max сонголттой гарах юм байна.

M3 Pro, M3 Max чиптэй 14 ба 16 инчийн MacBook Pro загварууд нь стандарт мөнгөлөг өнгөнөөс гадна “Space Black” хэмээх шинэ бараан өнгөний сонголттой болжээ.

зураг
 

M3 чиптэй нь (14 инч) харин саарал болон мөнгөлөг хоёр өнгөний сонголттой байх юм байна.

Apple компани энэ удаа 2021 оноос хойш шинэчлэгдээгүй байсан iMac ширээний компьютероо M3 чипээр сайжруулан худалдаанд гаргахаар болжээ.

Өмнөх нь М1 чиптэй байсан бол ийнхүү М2-ыг алгасан шууд M3 чиптэй болж байна.

Ингэснээр өмнөх хамгийн сайн үзүүлэлттэй загвараасаа дөрөв дахин өндөр хурдтай болж байгаа гэнэ.

зураг
 

Шинэчлэгдсэн 14 инчийн MacBook Pro нь $1,599, 16 инчийн MacBook Pro нь $2,499, iMac нь $1,299-ээс эхлэх үнээр арваннэгдүгээр сарын 7-нд худалдаанд гарахаар болжээ.

 

Эх сурвалж: Apple