• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Болормаа: Монгол Улсад 542,123 жуулчин зочилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд зочлох жилийн хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан байдаг. 

Энэхүү зорилтын биелэлт ямар түвшинд байгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас тодрууллаа. 

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Болормаа "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монголд зочлох жилийн хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан байдаг. Цар тахлын дараа жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэндээс олох эдийн засгийн өгөөжийг сайжруулах тал дээр ажиллаж байна.

Сүүлийн тоон мэдээлэл буюу аравдугаар сарын 17-ны байдлаар Монголд 542,123 гадаадын жуулчин иржээ. Энэ нь цар тахлын өмнөх нөхцөл байдал руу дөхөж очсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл 2019 онд Монгол Улс хамгийн олон жуулчин буюу 577,000 жуулчин хүлээн авсан байдаг.

Хэдийгээр 2023 онд нэг сая жуулчин хүлээж аваагүй ч цар тахлын дараа идэвхжүүлсэн хамгийн том салбар аялал жуулчлал болж, өмнөх амжилт руугаа дөхөж байна" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Орос, Хятад, Солонгос, Япон, Казахстан улс голлох зах зээл болдог. 2023 оны тухайд ОХУ-ын жуулчид нэлээд өндөр хувьтай буюу эхний байранд орж байгаа юм. 

  • Нэгдүгээрт ОХУ-ын 193,000 гаруй
  • Хоёрдугаарт Солонгос улсын 127,000 гаруй жуулчин манай улсад иржээ. 

Үүний араас Хятад, Казахстан, Япон улсын жуулчид орж байна.

Монголд зочлох жилийн хүрээнд Солонгосоос ирсэн жуулчдын тоо өмнөх үеэс буюу 2019 оны үзүүлэлтээс давсан" гэлээ. 

Монголбанк, БОАЖЯ хамтраад хоёр жил тутам жуулчдын орлого, зарлагын судалгааг хийдэг. Энэ оны наймдугаар сарын байдлаар 395 сая ам.долларын орлогыг манай улсад оруулаад байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.149] 2023/10/20
Нээрээ манайхан инээмсэглэж сураарай. Бас чин сэтгэлээсээ. Бас баярлалаа гэдэг үгийг байнга хэлээд сурчихаарай
1 | 0 Хариулах
Зочин [172.59.185.234] 2023/10/20
Uranaar ayalal juulchilla solillo 40 jild 1.6 terbum
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.95] 2023/10/20
Zaa medkv xaana orood bn
0 | 0 Хариулах
bolj [66.181.188.121] 2023/10/20
асар их хөдөлмөр шүү дэ гол нь байр сав жорлонг харьцаагаа саыжруул нэг муу хар гэр барьчихсан хиртэй даавуутай хэзээ яүаагүй ойчих лөхсөн модон ортой баазуудаа устга бас инээмсэглэж сур бас тэнгэрт хадсан үнээ буулга тэгэхэд 700 байтугай хэдэн тэрбуиаараа орж ирнэ!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [207.167.91.48] 2023/10/20
1 жуулчин 1291 долларын орлого оруулсан гэвэл орос жуулчид 249 сая долларын орлого оруулжээ
0 | 1 Хариулах
Зочин [103.145.234.100] 2023/10/19
200 мянган визгүй ирдэг Оросуудыг ямар юмны жуулчин гэхэвдээ. Төрийн алба чинь хувь хүн шиг хүсэл мөрөөдөл биш, судалгаа тооцоогоор ажилладаг гэдгийг ойлгодоггүй малнууд
2 | 1 Хариулах
Үхлийн Цалмаас Чөлөөлөгдөхүй [66.181.186.213] 2023/10/19
1 say hurnedee. Namat Uvul iin juulchlal uzver uilchilgee frstival zohiovol
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.85] 2023/10/19
aylval bayjina
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.75] 2023/10/19
Хэв маягаа эвд гэхээр гаж гэсэн үг биш
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.128] 2023/10/19
Солонгос жуулчид нь солонгос хоолонд орж, солонгос буудал, баар сав, баазад буусаар яг монгол улсад хөрөнгө оруулснуу гэдэг эргэлзээтэй. Хятдууд мөн адил, бодит байдал нь баас шээс зөөсөн монгол хүнд сохор зоос өгдөг байх
2 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.219.153] 2023/10/19
Яг жуулчны визээр ирснийг ялгаж харвал өөр тоо гарна шүү.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.208] 2023/10/19
Оркуудын нутагт боловсон цэвэрхэн бие засах газар хайгаад олохгүй. Ялаа шавсан өмхий ханхалсан нүхэн жорлонгууд хаа сайгүй байна. Орон нутгийн зам нь овон товонтой хагархай бутархай нарийхан. жуулны баазууд нь бохир заваан үйлчилгээ муу үнэтэй.
4 | 0 Хариулах