Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар үүнтэй Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.
Жилийн өмнө улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш хэлбэлзэж байсан. Мөн нэг жилийн өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулъя.
Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оптик гэрээг хориглосон.
"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг байдлыг бүрэн зогсоосон.
Тал талдаа хичээвэл ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан. Мөн төмөр замын холболтын ажлуудын гэрээ хэлцэл хийгдэж байна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!