"Ханжоу 2023" Азийн наадмын байт харвааны сонгодог төрөлд ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд медалийн болзол хангалаа.
Түүний хувьд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авч шөвгийн наймд шалгараад байв.
Тэрбээр өнөөдөр Индонезийн Эга Агата Салбабиллыг 6:0-оор ялж, шөвгийн дөрөвт Казакстаны Илфат Абдуллианыг 6:0-оор буулган авснаар “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхтэй боллоо.
Аваргын алтан медалийн төлөө Хятадын тамирчин Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11:30 цагаас харваагаа эхлүүлнэ.
Эх сурвалж: Монголын байт харвааны холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!