Баянхонгор аймгийн Номгон нэгдүгээр багт 53 настай эмэгтэй алт хайлуулах цехэд шатсан байдалтай амь хохирсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Хүний амь хохирсон энэ хэргийг шалгахаар тус аймгийн цагдаагийн газар гомдол, мэдээллийн бүртгэлд авчээ.
Дээрх хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл хүргэх болно гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|