Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баяр: Галзуу өвчнөөр дэлхий дээр жил тутам 50,000-60,000 хүн өвчилж, нас бардаг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. 

Дэлхий нийтээр галзуу өвчнөөр жил тутам 50,000-60,000 хүн өвчилж, нас бардаг байна. Хүний өвчлөлийн 99 хувь нь галзуугаар өвчилсөн нохойд хазуулснаас үүдэлтэй.

Иймд нохойг вакцинжуулж, хазуулахаас урьдчилан сэргийлэх замаар халдварыг таслан зогсоох боломжтойг ЗӨСҮТ-ийн Амьтан судлагч, судлаач Ц.Баяр хэлсэн юм. 

Мөн тэрбээр "Галзуу өвчинтэй тэмцэх өдрийг 2007 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Галзуу өвчний аюул, хор уршгийг олон нийтэд танин мэдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ өдрийг тэмдэглэдэг онцлогтой. 

Энэ төрлийн өвчин нь дэлхийн 150 гаруй улс оронд бүртгэгдсэн бөгөөд вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Ази, Африкийн оронд өндөр бүртгэгддэг.

Галзуу өвчний эмчилгээний өртөг дэлхий дахинаа жилд дунджаар 8.6 тэрбум доллар болж байгаа талаарх тооцоолол бий. Иймээс 2021 онд ДЭМБ-аас баталсан "Анзаарагддаггүй өвчний замын зураглал"-д нохойгоор дамждаг хүний галзуу өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэхүү уриалга, шийдвэрийг Монгол Улс дэмжин ажиллаж байна" гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/363593809328377