Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Жеймс Хант

М.Солонго
2014 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Жеймс Хант

-Цуврал-

Жагсаалтын 4. Жеймс Хант 

1976 оны дэлхийн аварга Английн нисгэгч Жеймс Саймон Уоллс Хант 1947 оны 8 сарын 29 нд мэндэлжээ.

Уралдааны карьеераа touring car racing уралдаанаас эхлэн Хескет уралдааны багт орсноор Формула 3 д уралдах болжээ. 

Хант 1973 онд Формула 1 ангилалуу дэвшив. Жеймс өөрийн карьеерийнхаа хамгийн оргил үедээ Макларен багтай 200.000 долларын гэрээгээр ирж байв. 

Тэрээр Макларенд ирсэн даруйдаа л 6 гараанд түрүүлж улирлыг хошуучлагч Ники Лаудатай оноо нь  дөхөж очоод байв. 

Jarama д болсон гараанд Жеймс хант түрүүлж Феррари багийн нисгэгч Ники Лауда удаалсан бол Лотус багийн нисгэгч Гуннар Нилссон 3 дугаар байранд орсон байна. Гэвч ФИА гаас Макларены машиныг дүрмэнд заагдсан хэмжээнээс 1.8 см өргөн байна хэмээн уралдаанаас хасаж Лаудаг байр ахилуулан ялагчаар тодруулсан байна. 

1976 оны Испаны Гран при Мадрид хот 5 сарын 2

Гэвч Макларен Ф1 н машины дугуй халцан байх үе мөн уралдааны дараах хөрцөн байх үесээ тэлдэг гэдгыг нотлон ялсанаар Хант уралдааны ялагч болж байв. 

Англын Гран при 

Хант гараанаас дөнгөж гараад эхний буланг мөргөн уралдаанас гархад Лауда уралдааныг хошуучилж эхэлжээ. Тэгтэл уралдааныг зогсоон дахиж эхлүүлсэнээр Хант түрүүлсэн ч 9 сарын 24 нд ФИА Феррари багын гомдлыг хүлээн авч түүнийг ялалтыг тооцоогүй байна. 

Лауда Германы гараанд осолдон 2 гараа өнжсөнөөр Хант ерөнхийдөө түүнийг оноогоор гүйцэн дэлхийн аварга болж байв. 

Хэдийгээр Хант өөрийн амжилтаа бататгаж дахиж дэлхийн аварга болохыг хүсэж байвч Макларенд өнгөрүүлсэн сүүлийн 2 жилдээ тун тааруу амжилт үзүүлэн 1977 онд нисгэгчдйин дэлхийн аваргад 5 дугаар байран орсон бол 1978 онд дэлхийн аваргаас ердөө 8 хан оноо авсан байлаа. 

Хант 1979 онд Мкларенаас яван Вольф багт уралдсан ба тэр улиралдаа Ф1-с зодог тайлжээ. 

Хантыг эмэгтэйчvvд vргэлж тойрон хvрээлэлдэж алдартай моделуудтай болздог байв

Хантын тухай сонирхолтой баримтууд

Хантыг эмэгтэйчvvд vргэлж тойрон хvрээлэлдэж алдартай моделуудтай болздог байв.

Хант бусад нисгэгчдээс арай өөр хэнэггүй нэгэн байв. Гадуур явахдаа уранхай жийнс өмсөн хөл нүцгэн явах дуртай хүн байв. Мөн тэрээр өдөр бүр 49 ширхэг тамхи татдагаас гадна нэлээд уух дуртай хүн байсан ба хожим ББС д Ф1 тайлбарлах анхны нэвтрүүлгийн үер 2 лонх дарс уучихсан согтуу тайлбарлаж байжээ. Удалгүй тэрээр шилдэг тайлбарлагчдын нэг болсон гэдэг.

Төрсөн огноо: 1947 оны 8 сарын 29 
Яс үндэс: Англи
Идэвхтэй он: 1973-79
Баг:  1973 – 75 Хескет
        1976- 79 Мкларен
        1979 - Wolf
Уралдаан: 93 
Түрүү: 10
Шагналын тавцан: 23 
Нийт оноо: 179
Байрлал тогтоох: 14
Хурдан тойрог: 8
Анхны Гран при: 1973 оны Монакогийн Гран при 
Анхны түрүү: 1975 оны Голландын Гран При 
Сүүлийн түрүү: 1977 оны Японы Гран При 
Сүүлийн Гран При: 1979 оны Монакогийн Гран При