Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Формула 1 ба Макларен

М.Солонго
2013 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Макларен Мерседэс

Энэ жил Формула 1 –н шилдэг баг гэгддэг Макларен Мерседэс багийн байгуулагдсан 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авто спортын нэрт сэтгүүлч Алан Хенригийн гаргасан Макларен багийн бүх цаг үеийн шилдэг 10 нисэгчийн жагсаалтыг цувралаар хүргэхээр боллоо

Макларен  Мерседэс

Формула 1 уралдааны баг болох  Водафөүн Макларен Мерседэс нь Английн Вокин хотод байрладаг. Макларен нь дан ганц Формула 1 зогсолгүй Индианнаполис 500 болон Канад-Америкийн уралдааны аварга баг юм. Мөн Макларен нь Ф1- н шилдэг баг бөгөөд нийт 182 гараанд түрүүлж, 12 нисгэгчдийн дэлхийн аварга, 8 зохион бүтээгчийн цомыг хүртсэн агуу түүхтэй баг юм. 

Шинэ Зеландын иргэн Брьюс Макларен анх 1963 онд байгуулсанаас хойш 1974 онд анхныхаа зохион бүтээгчийн цомд түрүүлж байв.Үүнээс хойш Эммерсон Фитипалди, Жеймс Хант зэрэг нисгэгчид дэлхийн  аварга болсон билээ.

Водафөүн Макларен Мерседэс

1981 онд алдарт Рон Деннис багийн  гүйцэтгэх захирал болж олон шинэчлэлийг хийснээр багийг хөл дээр нь босгожээ. Ники Лауда, Алайн Прост болон Айртон Сэнна нар уралдаж байх үед 6 удаа зохион бүтээгчийн цомд түрүүлж, 10 нисгэгчдийн дэлхийн аваргад түрүүлэн  Макларен багийг одоогийн энэ амжилтад хүргэсэн байна.

Үүсэл

Макларен Мерседэс

1963 онд Шинэ Зеландын иргэн Брьюс Макларен Bruce McLaren Motor Racing байгуулжээ.  Брьюс Английн Формула 1 багт Күүпертэй хамт 
уралддаг байсан ба 1960 оны дэлхийн аваргын 2-р байр мөн гурван ч Гранприд 
түрүүлжээ.

1966 онд Брьюс Макларен “Макларен”-ийг үүсгэн байгуулж 1970 онд нас барах хүртлээ багийн захирал байв. 

Мөн Брьюс Австралийн Тасманы цуврал уралдаанд оролцохыг хүсч багийнхандаа хандсан ч багийн эзэн Чарльз Күүпер татгалзсанд Брьюс хожмын Ф1-н багийн анд болох Тимми Майртай хамтран багаа бүрдүүлэн оролцхоор шийджээ. Брьюс 1964 оны цувралд түрүүлсэн ч Майер уралдааны сүүлчийн тойрогт нас барснаар түүний ах менежер Тедди Майер багийг авч явах болов.

1964 болон 1965 онуудад Макларен Колнбрүүкт Нью Малденд дараа нь Фельтам хотуудад байрлаж байжээ.Энэ үед Брьюс Англи болон Өмнөд Америкийн авто машины уралдаанд идэвхтэй оролцож 1965 оны Тасманы цувралд Филл Хиллтэй хамт оролцсон ч тэр нэг ч удаа түрүүлж чадаагүй байна.

Үргэлжлэл бий.