Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Абу Дабигийн Гранпри 2013

М.Солонго
2013 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Яас Маринагийн авто тойруулга
  • Бямба гариг  02.11. 2013
Практик  3 18:00 - 19:00
Байрлал тогтоох 21:00
  • Ням гариг  03 .11. 2013
Уралдаан  21:00
 

Далайн  эргийн үзэсгэлэнт байгаль болон тансаг зочид буудлуудаар хүрээлэгдсэн Абу Дабигийн гараанд түрүүлэхийг хүсдэгүй Формула 1-ийн нисгэгч гэж үгүй билээ. Үзэсгэлэнт  далайн эрэг, хөлөг онгоцууд  болон эцэс төгсгөлгүй элсэн цөл яах аргагүй энэ гарааны нэгэн өвөрмөц онцлог нь юм. 
 
Яас Маринагийн  авто тойруулгад Формула 1- с гадна Австралийн V8 Supercar , Драгийн уралдаан  болон ЖТ1 дэлхийн аваргын уралдаан тус тус болдог байна. Анх 2009  оноос эхлэн Формула 1-ийн уралдаан зохиогдох болсноор хэд хэдэн  тэмцээн уралдаан зохиогдож байгаа шинэ авто тойруулга юм. 

2009 онд Херманн Тилк  Яас Маринагийн авто тойруулгын загварийг гарган тэр ондоо багтаан барьж дуусгасан. Энэхүү авто тойруулга нь нийслэл Абу Дабигаас 30 минут явах газар байрладаг ажээ. Яас Марина нь нэг ёсны арабын Монако юм. Учир нь авто тойруулгыг хүрээлээд гайхамшигтай байгаль мөн чамин тансаг зочдын буудлууд бөгөөд зочид буудлын доогуур тойруулга нь гарсан байдгаараа онцлогтой. 

Авто тойруулгын суудлын багтаамж 41,093

Авто тойруулгын суудлын багтаамж 41,093 ба тойруулгын уртын хэмжээ нь 5.554 км юм. Энэхүү тойруулгыг маш хурдан хугацаанд барьсан ба 1.322 тэрбум доллар зарцуулжээ. 2009 оны есдүгээр сарын 7-нд ашиглалтанд орж, Бразилийн нисэгч Бруно Сенна анх туршиж үзсэн бол Абу Дабигийн гранприйг 2016 он хүртэл зохион байгуулахааар болжээ.

2009 оны 11-р сарын 15-н болсон анхны гараанд Ред Булл багийн нисэгч Себастиан Феттель анх түрүүлжээ. 2010 оны улирлын хамгийн сүүлчийн уралдаан явагдаж нийлбэр дүнгээр 3-р байрт явсан герман нисэгч маань уг гараанд дахин түрүүлснээр дэлхийн аваргынхаа анхны титмийг авч байсан. Харин 2011 оны гараанд Макларен Мерседэс багийн нисэгч  Льюис Хэмилтон түрүүлсэн бол өнгөрсөн жилийн гараанд гурван жилийн дараа формула 1-д иргэн ирсэн дэлхийн аварга Финлянд нисэгч Айсмен Кими хочит Райконнен түрүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. 

Яас Маринагийн авто тойруулга

Хэдийгээр өнгөрөгч Энэтхэгийн гараан дээр Феттель дэлхийн аварга болох нь тодорхой болсон ч энэхүү гранпри сонирхолтой болох нь дамжиггүй. Учир нь сүүлийн гараанууд дээр Лотус багийн Кими болон Грожан нар Феттельтэй хүчтэй өрсөлдөн шагналын тавцанд  гарч  байгаа болохоор энэ удаа Кимиг түрүүлж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Ред Булл  баг хамгийн их олон түрүүлсэн ба нийт  хоёр удаа түрүүлсэн бол Лотус болон Макларен нар тус тус нэг  түрүүлээд байна. 

Герман нисэгч Себастиан Феттель тойргийн хамгийн хурдан цаг болох 1:43.934 үзүүлсэн амжилтыг эзэмшдэг байна. 

Феррари парк

Арабын Эмиратын Шах нь  Формула 1 –н домогт нисэгч Михаел Шумахерийн шүтэн биширдэг учраас өөрийн улсдаа дэлхийн хамгийн томд тооцогдох Феррари паркийг байгуулсан. Энэ парк нь Яас аралд байрлах ба 2500 га газар эзлэдэг . Энэхүү байгууламжийг гуравхан жилийн дотор байгуулсан ба 2010 онд нээгджээ.

Феррари парк

Мөн Феррари багийн хамгийн том лого энэхүү паркийн дээвэрт байдаг. Паркад Формула Росси гэх 16 хүний багтаамжтай 240 км цаг хүртэл хурдлах дэлхийн хамгийн хурдан галзаа хулганатай. 

Феррари парк

Уг паркад хүрэлцэн ирсэн хүмүүс V12 мотортой Феррарийн 599 машиныг үзэх сонирхох боломжтой юм. Та хэрвээ Абу Дабигийн гарааг үзэхээр шийдсэн бол энэхүү Феррари Паркаар зочлохоо мартуузай.