Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Кеке Росберг

М.Солонго
2013 оны 11 сарын 22
iKon.MN

Жагсаалтын 7. Кеке Росберг

Кеке Росберг

1970-аад оны эхээр Формула Вее болон идэрчүүдийн Формула цуврал уралдаануудад цахиур хагалан орж ирсэн авьяаслаг залуу бол Шведэд төрсөн Финлянд нисгэгч Кеке Росберг юм. 

Түүний бүтэн нэрийг Keijo Erik Rosberg гэдэг бөгөөд одоо Мерседэс багт уралдаж буй Нико Росбергийн аав юм. 

Кеке 36 настайдаа буюу өөрийн Ф1 дэх карьерийн хамгийн сүүлийн улирлаа Макларенд үдсэн юм. Тэрээр Макларенд ирэхээсээ өмнө Theodore , ATS, Wolf, Fittipaldi, болон  Williams  багт уралдаж байсан туршлагатай нисгэгч юм. 

Швейцарийн гран прид түрүүлэн дэлхийн аварга болсон байна

1982 он түүний хувьд мартагдхааргүй улирал байлаа. Дэлхийн аварга Алан Жонес Уилльямс багийг орхиж Росберг түүний байрыг эзлээд байв. Тэр жилдээ Кеке маш  одтой байж анхны түрүү болох Дежон-Пренойст болсон Швейцарийн гран прид түрүүлэн өндөр оноо авч хамгийн гайхалтай нь тэрээр дэлхийн аварга болсон байна.

Росберг 1958 онд түрүүлсэн Мике Хауторноос хойш ердөө  ганц гран прид түрүүлсэнээр дэлхийн аварга болсон хоёр дахь нисгэгч болсон байна. 1982 онд  нийт 11 нисгэгч улирлын турш гараануудад түрүүлээд байсан ба есөн гараанд есөн өөр нисгэгч түрүүлээд байв. Тэр жилдээ Ф1-н аюулгүй байдал үнэхээр тааруу байсан ба маш олон хүнд ослууд гарч байжээ.

Домогт нисгэгч Жиллес Велинюв  болон Италйин нисгэгч Рикардо Паллетти нар ослоос болж нас барсан бол 39 оноотойгоор тэргүүлж байсан Феррари багийн нисгэгч Дидьер Пирони Германы гран при-н үеэр маш хүнд бэртэл аван Ф1-г бүр орхисон байна. Харин Росберг Швейцарийн гараанд түрүүлэн нийт 44 оноогоор дэлхийн аварга болж байжээ. 

1985 оны дундуур Кеке Макларенд ирэв. Анхныхаа Английн гран при-н байрлал тогтоох үеэр цагт (258.9 km/h) хурдыг үзүүлэн амжилт тогтоож байв. Кекегийн хамтрагч дэлхийн аварга Алайн Прост байсан учир түүний сүүдэрт дарагдсаар 1986 онд Ф1-г орхижээ.

Кеке Росберг

Баг:  1978 Theodore
1979 Wolf
1980-81 Fittipaldi
1981-85 Williams
1986  McLaren
Уралдаан:128

Түрүү: 5
Шагналын тавцан: 17
Нийт оноо: 159.5
Байрлал тогтоох: 5
Хурдан тойрог: 3
Анхны Гран при : 1978 оны Өмнөд Америкийн Гран при
Анхны түрүү: 1982 оны Швейцарийн Гран При
Сүүлийн түрүү: 1985 оны Австралийн Гран При
Сүүлийн Гран При: 1986 оны Австралийн Гран При.