Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен Мерседэс баг Магнуссентэй гэрээ хийлээ

М.Солонго
2013 оны 11 сарын 15
iKon.MN

Макларен Мерседэс баг 21 настай залуу нисэгч Кевин Магнуссентэй гэрээ хийлээ.

Макларен баг Мексикийн нисэгч Серхио Перезийг ирэх улирал уралдуулахгүй хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр  багийн захирал Мартин Уитмарш түүнтэй гэрээгээ сунгахаас татгалзжээ.

Макларен Мерседэс багКевин Магнуссентэй гэрээ хийлээ

Макларен баг 23 настай Мексик залууг өнгөрсөн улиралд дэлхийн аварга Хамилтоны оронд багтаа авчирсан юм. Гэвч тэрбээр энэ жилийн нисэгчдийн дэлхийн аваргад  багийн анд Женсон Баттоноос 60 оноогоор  дутуу буюу 35 хан оноотой 12 т бичигдэж байгаа бол Макларен баг зохион бүтээгчийн цомд тэргүүлэгч багаас 418 онооны зөрүү буюу 95 оноотойгоор 5-р байранд жагсаж байна. Энэ нь Макларен багийн 1980 оноос хойш үзүүлж буй хамгийн муу  үзүүлэлт юм.

Харин түүний орыг одоогоор  энэ жил Формула Рено 3.5 уралдаанд түрүүлсэн 21 настай Кевин Магнуссен гэх Дани нисэгчтэй гэрээ байгуулжээ.

Сонирхуулахад тэрбээр Макларен багт уралдаж байсан нисэгч Жан Магнуссений хүү нь  бөгөөд тэрбээр анхны уралдаандаа 1995 онд Макларен багаас оролцож байжээ. Магнуссен өнгөрсөн жил Макларений девелоп нисэгч байсан юм.

Серхио Перез

Харин Серхио Перезийн хувьд сэтгэл дундуур байгаа ба ирэх улиралд ямар багаас уралдахаа хараахан шийдээгүй байна. Түүнийг одоогоор Форс Инди баг сонирхож байгаа аж.

Макларен баг энэ жил 2 ч залуу  нисэгчийг багтаа авахаар сонирхож байна. Формула Рено 3.5 уралдаанды 2 дугаар байрын шагналт Бельгийн нисэгч Стоффей Вандоорнийг сонирхож байгаа юм.