Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Девид Күльтхард

М.Солонго
2013 оны 11 сарын 14
iKon.MN

Жагсаалтын 8. Девид Күльтхард.

1999 онд 2 гараанд түрүүлж 6 удаа шагналын тавцанд гарсан

Нийт гараа: 246
Түрүү: 13
Анхны уралдаан: 1954  5 сарын 29  Каталоны гараа
Сүүлийн уралдаан:  2008 оны 11 сарын 2 Интерлагос
Подиум: 62
Байрлал тогтоох: 12
Хурдан тойрог: 18
Нийт оноо: 535
Улирал: 15

2001 оны нисгэгчдийн дэлхийн аваргын дэд аварга Шотландын нисгэгч Девид Маршалл Күльтхард 1971 оны 5 сарын 27 нд Шотландын Твинхолм  хотод төржээ. 

Анх 1994 онд Формула 1 т хөл тавьсан ба нийт 15 улирал уралдахдаа 13 түрүүлсэн бол түүний хамтрагч Мика Хайкенэн 2 удаагийн дэлхий аварга нисгэгч юм.
Түүний Формула 1- н карьер Макларен багтай салшгүй холбоотой юм. Учир нь Девид 1996 оноос 2004 он хүртэл 8 жилийн хугацааг Макларенд үджээ.

Девид Күльтхард

Күльтхард 11 настайгаасаа Картингаар хичээллэж эхэлсэн ба  зургаан жилийн турш уралджээ. Мөн тэр үеээсээ орон нутгийн тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлэх болсон байна. 1993 онд Девид Формула 1-н Уилльямс багийг туршин нисгэгч болсон. 

Гурван жилийн дараа буюу 1996 онд Макларенд ирэв. Гэвч 1996 оны улирал Макларен шагналын тавцанд ердөө тавхан удаа гарсан байлаа. Мөн түүнчлэн Мерседэс хөдөлгүүртэй гэхэд хангалттай хурдыг үзүүлж чадахгүй байв. Тэр улиралдаа л Девидийн машин уралдаанаа дуусгалгүй долоон удаа гарсан байна. 

Девидийн хувьд 1997 оны улирал маш хариуцлалагатай жил байлаа.  Макларенд ирсэн хоёр дох жилдээ  Австралийн болон Италийн гараануудад түрүүлж, Монреалын уралдааны хамгийн хурдан тойргийг үзүүлж байв.

1997 оны 10 сарын 23 нд болсон Херезийн Гран При маш сонирхолтой болж өнгөрчээ. Тэр үед Феррари багын нисгэгч Михайл Шумахер дэлхийн аваргыг 78 оноотойгоор тэргүүлж байсан бол түүний ард нэг онооны дутуугаар Уилльямс багын нисгэгч Жакүйсь Вилленюүв байв.
Испанид болсон уралдаан эхнээсээ авахуулаад л өрсөлдөөнтэй болж  Вилленюүв Шумахер хоёр уралдааныг хошуучлахын тулд ширүүн өрсөлдөж байв.Улмаар Шумахер Вилленюүв 2 мөргөлдөж  Шуми уралдааныг орхисон бол Вилленюүв урлдааныг цааш нь үргэлжлүүлж 3-р байранд орон дэлхийн аварга болж байжээ.

Мика Хайкинен Формула анхны ялалтаа авсан бол Девид удаах байранд оржээ

Харин Макларен багийн нисгэгч Мика Хайкинен Формула анхны ялалтаа авсан бол Девид удаах байранд оржээ. 

Ирэх улирал нь Макларен нийт есөн уралдаанд түрүүлж, Хайкинен 8-д нь түрүүлж дэлхийн аварга болсон бол Девид ердөө Сан Маринагийн уралдаанд л түрүүлсэн байв.

1999 онд 2 гараанд түрүүлж 6 удаа шагналын тавцанд гарсан амжилтаар дэлхийн аваргын  4-р байранд орсон бол түүний багийн анд Мика Хайкинен хоёр дахь удаагаа дэлхийн аврага болов. 
Гэвч зохион бүтээгчийн цомоо Феррарид алдав. 2000 онд Шумахер Хайкинэн хоёр  дэлхийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байв. Харин Девид дахиад л 3 - р байр эзэлжээ. Ирэх жил нь буюу 2001 онд Күльтхард гайхалтай амжилт үзүүлж дэлхийн аваргын 2 -р байранд орсон байна. 

Мөн залуухан нисгэгч Кими Райконен түүний шинэ хамтрагч болов. Тэр улиралдаа Девидийн машин нэг л болохгүй байлаа. Байрлал тогтоох уралдаанд ч гавихаа байсаар 2004 онд түүнийг Хуан Пабло Монтаяагаар сэлгэсэн байна. 
2005- 2008 онуудад Девид Редбулл багт уралдсан билээ.

2009 оноос BBC-ийн Ф1-н тайлбарлагчаар ажиллах болсон

2008 оны Бразилийн Гран При-д Ф1-г  орхисон ч Девид зүгээр суулгүй 2008 оны 2008 Race of Champions уралдаанд оролцсон.
2009 оноос BBC-ийн Ф1-н тайлбарлагчаар ажиллах болсон.

2010 онд ДТМ буюу Deutsche Tourenwagen Masters уралдаанд оролцох болж 2011 онд түүний багийн хамтрагч нь Ральф Шумахер байсан.
2012 онд ДТМ уралдааныг орхих болсноо  зарласан билээ.

Хувийн амьдрал 
Күльтхард ихэнх цагийг Монакод өнгөрүүлдэг бөгөөд Лондон, Бельгид мөн Швейцарьт түүний эдлэн  байдаг. Күльтхард Америкийн модел  Heidi Wichlinski-тэй дотно харьцаатай байсан ч удалгүй хоёр тийш болж  Бразилийн модел Симонетэй амьдрах болсон. Гэвч дахин бүтэлгүйтэн Карен Миннер гэх Бельгийн  Ф1 тайлбарлагч эмэгтэйтэй сүй тавьжээ.