Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Петер Ревсон

М.Солонго
2013 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Петер Ревсон

Ревлон гоо сайхны вант улсын өв залгамжлагч Ревви хочит царайлаг Янки нисгэгч Петер Ревсон  Макларен багийн шилдэг 10 нисгэгчийн жагсаалтын есдүгээрт бичигджээ.

21 насандаа анх авто спортод хөл тавьж ердөө дөрвөн жилийн дараа Формула-1-т уралдаж эхэлсэн авьяаслаг нисгэгч юм.

Петер Ревсон, 1973 он

Тэрээр 1972 онд Макларен багт ирсэн байна . Петер Макларенд уралдаж байхдаа авсан хоёр түрүү нь Их Британи болон Канадын Гран При байв. Түүний карьерийн оргил үе бол Макларен багт уралдаж байсан үе нь.

Петер Ф1-ийн нисгэгч төдийгүй баян өв залгамжлагч болохоор хэвлэлийн дуранд байнга л өртөж царайлаг дэгжин учир эмэгтэйчүүд түүнд хайртай байжээ.

Тухайн үедээ л дэлхийн мисс алдарт моделуудтай л болздог байж. 1974 онд тэрбээр Макларенаас явж Shadow багт очсон нь хамгийн буруу сонголт байлаа. Учир нь Петер Өмнөд Африкийн Гран При болохоос найман өдрийн өмнөх пратикийн үеэр осолдон 35 насандаа эмгэнэлтэйгээр нас баржээ.

Тэрбээр 1939 оны хоёрдугаар сарын 27-нд Нью-Йорк хотод мэндэлсэн.

Нийт 30 Гран При уралдаж хоёр түрүү авсан.

Уралдсан багууд :

1964 (Парнелл Лотус );
1971 (Тайрел);
1972-73 (Макларен);
1974 (шедоу)