Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Ники Лауда

М.Солонго
2013 оны 12 сарын 5
iKon.MN

Жагсаалтын 6. Ники Лауда

Формула 1-ийн амьд домог Ники Лауда 

Формула 1-ийн дэлхийн 3 удаагийн аварга, Австри нисгэгч Ники Лауда энэхүү жагсаалтын 6 дугаарт жагсжээ.

Тэрээр яахын аргагүй дэлхийн сая сая хүмүүсийн хамгийн хайртай нисгэгчдийн нэг юм. Учир нь түүний амьдрал карьер нь үнэхээр гайхамшигтай юм. 

1976 он Германы Гран При Ньюрнберг хот 8 сарын 1
 

Ники Лауда

Уралдааны өдөр их бороотой байв. Ихэнх нисгэгчид нойтон замын дугуй тавин уралдаж байлаа. Аргентины нисгэгч Клей Регаццони уралдааныг хошуучилж харин Макларены Жеймс Хант болон Феррари багийн нисгэгч Ники Лауда нар араас нь нэхэж байв.

Гэвч уралдааны дунд үер Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ. Азаар Уилльямс багийн нисгэгч Артуро Мерзарио болон 3 нисгэгчид цаг алдалгүй ирэн Никиг галаас аварчээ.

Түүний толгой хэсэг маш их түлэгдсэн ба хорт утаа залгиснаас уушиг болон цусанд нь аюул нүүрлээд байв. Үүгээр ч үл барам түүний баруун чих ямар ч сонсголгүй болж толгойны баруун хэсгийн үс , хөмсөг нь халзарч зовхи нь ямар ч ажиллагаагүй болсон байв. Формула 1-н царайлаг нисгэгч маань нэг л өдрийн дотор хүн харахын эцэсгүй болсон байв.

Гэвч Лауда өвчин зовиураасаа болоод айж хулчийлгүй ердөө зургаан долоо хоногийн дараа буюу 2 уралдааны дараа Ф1-т эргэн ирэв. Эргэж ирсэн анхны уралдаан болох Монзагийн гараанд 4 дүгээр байранд орж улмаар Канад болон Америкийн гараанд түрүүлсэнээр тэрээр 1977 онд 2 дах удаагаа дэлхийн аварга болжээ.

Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ

1978-79 онуудад Брабхамд уралдсаныхаа дараагаар 1982 онд Мкларенд ирсэн байна. Ники багийн хамтрагч Алайн Просттой таарамж муутай байсан ба тэд нэг багийн хамтрагчид гэхээсээ илүү өрсөлдөгчид байв.

Ники Монако болон Австрийн гараанд ялсанаар Простоос хагас онооны зөрүүтэйгээр 3 дах удаагын дэлхийн аварга болов. Дараагийн улиралд энэ 2 хүчтэй өрсөлдсөнөөр 16 уралдааны 12 уралдаанд энэ 2 түрүүлж 5 д нь Лауда 7д нь Прост түрүүлсэнээрээ дэлхийн аварга болсон байна. 
1985 он түүний хувьд азгүй улирал байж Бельгийн гараанд осолдсоноос болж бугуйгаа хугалж хэд хэдэн гарааг өнжсөөр Австралийн уралданы дараа Ф1-ээс с зодог тайлжээ.

Уралдахаа больсоныхоо дараа Лауда Lauda Air хэмээх агаарын тээврийн компаниа дахин ажиллуулах болж Феррари багт зөвлөгч хийж байв. 

2012 онд Mercedes AMG Petronas F1 Team багийн гүйцэтгэх захирал болж Льюс Хамилтонг Мерседэстэй 3 жилийн гэрээ хийхэд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн байна. 
Мөн Ники 59 насандаа 30 настай Биржэт Ветзингэртэй гэрлэн ихэр хүүхдүүдтэй болжээ.

Уралдахаа больсоныхоо дараа Феррари багт зөвлөгч хийж байв
  • Төрсөн огноо: 1949 оны 2 сарын 22 / 63 настай /
  • Яс үндэс: Австри
  • Идэвхтэй он: 1971-1979, 1982- 85
  • Баг: 1971 March
  • 1973 BRM
  • 1974–1977 Ferrari
  • 1978-1979 Brabham
  • 1982–1985 McLaren
  • Уралдаан: 177
  • Дэлхийн аварга : 3 удаа (1975, 1977, 1984)
  • Түрүү: 25
  • Шагналын тавцан: 54
  • Нийт оноо: 420.5
  • Байрлал тогтоох: 24
  • Хурдан тойрог: 24
  • Анхны уралдаан: 1971 оны Австралийн Гран при
  • Анхны ялалт: 1974 оны Испаны Гран при
  • Сүүлийн ялалт: 1985 оны Голландын Гран при
  • Сүүлийн уралдаан : 1985 оны Австралийн Гран при