Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Авто вокзалын түрээсийн гэрээний асуудлыг шалгуулах шаардлагаа АТГ-т хүлээлгэн өгч байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болсон талаараа Драгон худалдааны төвд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Түрээслэгчдийн төлөөлөл "Драгон худалдааны төвд 2,000 түрээслэгч бий. Тэдний ард тээвэрчид гээд 2,000-аад хүний амьдрал ЗТХ-ийн сайдын гаргасан шийдвэрээс болж, амьдрах нөхцөлгүй боллоо. Бид авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг жижиг бизнес эрхлэгчид. Сайд С.Бямбацогт огцом шийдвэр гаргаж, бидэнд сануулалгүй авто вокзалыг нүүлгэсэн. Уг шийдвэр нь тендер зарлаагүй, Номингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан. Сайд үүнийгээ тайлбарлахдаа би огт оролцоогүй гэсэн.

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТҮТ-ийн даргын хоёр төрлийн гэрээ гарч ирсэн.

Нэг дэх гэрээ: АТҮТ-ийг Ариг банканд байрлах Номин реалтор компанийн байранд 47.3 сая төгрөгийн түрээсээр оруулсан байгаа.

Хоёр дахь нь Драгон төвд байсан авто вокзалыг 10 буудлын Номин агуулах руу нүүлгэсэн гэрээ. Энэ нь сарын 30 сая төгрөгийн түрээс төлөхөөр хийгдсэн байна.

Энэ нь нэг компанийг дэмжсэн үйл ажиллагаа болж байна, энэ мөнгөөрөө цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга барьж болно.

Авто вокзал байргүй биш байртай байсан.

Энэ асуудлыг шалгуулах шаардлагыг АТГ-т хүлээлгэн өгч байна" хэмээн ярилаа.