ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дуламсүрэн: Драгон төвийн авто вокзал нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлсөн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Драгон худалдааны төв дэх АТҮТ-ийн үйлчилгээний салбар Номин агуулах руу нүүсэн шалтгаан болон тохижилтын тухай мэдээлэл өглөө.

АТҮТ-ийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Сонгинохайрхан зорчигч тээврийн төв байршлаа сольж, 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин агуулах буюу Номин худалдааны төвд нүүн орж улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Энэ нь Драгон төвөөс 1.5 км-ийн зайд байршдаг.

Уг зорчигч тээврийн төвөөс орон нутгийн 38 чиглэлд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл 3,000-4,000 зорчигчид үйлчилдэг.

Хамгийн оргил ачааллын үед өдөрт 300-400 тээврийн хэрэгслээр хот хооронд 8,000-10,000 иргэн зорчдог.

Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлсөн.

Тавдугаар сарын эхээр Драгон зорчигч тээврийн төвд засварын ажил гэнэт орсонтой холбоотойгоор зорчигчид, иргэд, тээвэрлэгчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүсэж, дүүрэг, хорооны СӨХ, оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл ирсэн. Замын цагдаагаас энэ нь хотын түгжрэлд нөлөөлж байна гэдэг асуудлууд тулгарч эхэлсэн юм. Эдгээр саналыг үндэслэн судалгаа тооцоолол хийж, шуурхай нүүлгэн шилжүүлсэн.

Улс, хот хоорондын зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгддөг стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх, үйлчилгээг илүү сайжруулах зорилго тавьсан нь ахиц гарч байна. Тухайлбал Номин агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 5 дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2.7 дахин нэмэгдлээ.

Зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг тусгаарласан гарц, ариун цэврийн байгууламжийг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэг хийж, авто зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой байдлаар байршуулж байна.

Авто вокзалын гаднаас "UBCаb" компанийн 10 такси иргэдэд үйлчилж эхэлсэн.

Шинэ байршилд очсоноос хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зарцуулах цаг хуваарийн дагуу явж чаддаг боллоо. Өөрөөр хэлбэл зорчигч тээврийн автобусны түгжрэлд зарцуулдаг цаг багассан.

Драгон төв дээр хууль бус тээвэрлэлт маш эмх замбараагүй байсан нь хязгаарлагдсан үр дүнгүүд гарч байна" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Наранцэцэг [202.179.31.242] 2023/8/31
Улаанбаатар хотын зүүн захаас баруун аймаг явах иргэдэд автобус олдохгүй 3 дамжин юмаа чирээд автобусанд суухаас гадна хоцрох маш өндөр нөхцөлтэй болсон. Одоо байгаа автовокзалд 2 төрлийн автобус очдог иймээс автобусны тоого нэмэгдүүлэх, өөр олон автобусны чиглэлийг өөрчлөх шаардлагатай байна.
2 | 0 Хариулах
Baatar [202.126.88.206] 2023/8/31
Ene shal demii gazar ochson bnl ee ugluu ert huuchin vokzalaas yvhad 5 shariin prezer deer 10 minut yvaad irdeg bsan odoo shine vokzalaas urd taliihan prezer orohd 45 minut yvch bnaa tsagdaa zvvn bish baruun ergvvlne tegeel nept orj irgeel tvgchreel yvhad 45 minut prezer hvrtel sda
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.247] 2023/8/30
Доргоныхан өөрсдөө зогсоол дээрээ барилга бариад зогсоолгүй болгочихоор нүүхээс өөр яахав хохино
1 | 0 Хариулах
Зочин [106.102.128.195] 2023/8/30
Хүлээлгийн танхимд 2.7 дахин нэмэгдсэн гэж илүү юм ярих юм. Хүлээлгийн хугацааг багасгаад хугацаандаа явдаг болгохгүй юу.
0 | 0 Хариулах
Зочин [106.102.128.195] 2023/8/30
Номинг шалгаач ээ. Ард түмнийг төрийн луйварчидтай нийлж шуулж өгөх юм. Түгжрэл л лав буурахгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/8/30
НҮҮХ НЬ ЗӨВ БАЙСАН БАЙХ, ГЭХДЭЭ НҮҮЖ ОЧСОН ГАЗАР ЧИНЬ ШАЛ БУРУУ БАЙНА
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.222] 2023/8/29
Түрээслүүлэгч баыгуулга шуналтаад улсын байгуулга үнэд ороод тохирч чадаагүй улсын байгуулга хямдхан газар очлл биз өөр яадын
1 | 0 Хариулах
зочин [139.5.216.63] 2023/8/29
дэлхийн том хотуудын авто вокзалаа хаанаа ямаршуу байдлаар зохион байгуулдаг гэдгийг сайн судлаад хийж болдоггүй юм байхдаа.
0 | 0 Хариулах
jo [66.181.160.8] 2023/8/29
бүүр Эмээлт рүү гаргах байсын!!!!
2 | 0 Хариулах
Odoo 100n ail [87.241.173.173] 2023/8/29
Ter huviin aj ahuig nuulgej chadahgui bol ulsiin emneleg ter irgenii burtgel gesen gazruudaa nuulgee. Tegeed engiin teevriin hergesel yavdaggui bolgo. Tend baigaa heden tergechinguud n ajild orno biz
1 | 1 Хариулах
jo [66.181.160.8] 2023/8/29
хуцаач
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.90] 2023/8/29
ЗАМ ТЭЭВРИИН ЯАМИГ ЯАМБАТОГТ НОМИНГИИН ОХИН КАМРАНИ БОЛГОСОН 2 ХУЛГАИЧ
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.118.19] 2023/8/29
Хуучин Драгон нь юу болох вэ .Тэрминал барьж байгаа бололтой байсан. Ашиглалтанд орохоор буцаад очих юм уу яах юм.Манайхан ч эвгүй гарууд даа юу болгож мэдэхээр...
1 | 0 Хариулах
Зочин [87.241.173.173] 2023/8/29
Yuch bolson yadgiin ter jijig gazar chiheldej baihaar
1 | 0 Хариулах
хөдөөний хүн [202.126.88.159] 2023/8/29
ёстой там байсан сайхөн чөлөөтэй газөр ирсэн бн баярлалаа ядаж орон зай том
6 | 2 Хариулах
Иргэн [66.181.190.149] 2023/8/29
Зөв ажил болсон
3 | 2 Хариулах
Зочин [103.57.92.51] 2023/8/29
Нүүсэн нь зөв байсаан маргаангүй
4 | 2 Хариулах
Зочин [66.181.191.224] 2023/8/29
Бизнээс булаах сайхан чка баылаа
0 | 3 Хариулах
Зочин [37.65.172.103] 2023/8/29
Тэгэг новшоо хотын хөгжил үйлчилгээг байнга сайжруулж байх ёстой юм. Хотын төвдөө шавааралдаж амьдардаг амьдрал бол нүүдэлчин соёл иргэншилтэй манай улсад таарахгүй. Гадаадын ихэнх авто вокзал хотын захад байрладаг. Нүүмээргүй байсан юм бол ойр орчны оршин суугчдад төвөг чирэгдэл гарахааргүй битүү вокзал барих ёстой байсан юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.81] 2023/8/29
Энэ байршил бас л түгжрэл үүсгэхээр байршил байна.
1 | 2 Хариулах
hi sda [59.153.112.42] 2023/8/29
hh
0 | 1 Хариулах