Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн цөмийн зэвсгийг зохион бүтээсэн эрдэмтэн амиа хорложээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Оросын цөмийн физикч, Зөвлөлтийн анхны хоёр шатлалтай халуун цөмийн зэвсгийг зохион бүтээсэн эрдэмтдийн нэг Григорий Клинишов амиа хорлосон байдалтай Москва дахь гэрээсээ олджээ.

93 настай эрдэмтний цогцос өнгөрсөн долоо хоногт олдсон бөгөөд хажуудаа бичиг үлдээсэн байсан тухай Оросын төв хэвлэл мэдээлсэн байна.

1930 онд төрсөн Клинишовын бусад эрдэмтэдтэй хамтран зохион бүтээсэн РДС-37 цөмийн зэвсгийг 1955 онд анх удаа туршиж байжээ.

РДС-37 нь маш хүчтэй бөмбөг байсан бөгөөд дэлбэрэлтийн төв цэгээс 240 км-ийн радиус доторх бүх барилгын цонх хагарч байсан гэдэг.

Мөн байшин барилга нурсны улмаас 75 км-ийн зайтай оршдог тосгонд бага насны хүүхэд дарагдаж амиа алдаж байжээ.

Клинишов бас өөр хэд хэдэн цөмийн зэвсэг, тухайлбал устөрөгчийн бөмбөг бүтээх ажилд оролцож байсан юм.

Эрдэмтний үхлийн шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлснийг ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera