Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн зуны тэмцээнийг өнжинө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Японы Мэргэжлийн сүмогийн холбооны Удирдах зөвлөл өчигдөр буюу энэ сарын 30-нд хуралдаад Зуны тэмцээнийг өнжих бөхчүүдийг нийтэд зарлалаа.

Зуны тэмцээн наймдугаар сарын 2-нд Гифү хотод эхлээд наймдугаар сарын 30-нд Токиод өндөрлөх хуваарьтай. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй есөн бөх бэртлийн улмаас оролцохгүй гэдгийг холбооноос зарлав.

Өнгөрсөн тэмцээнд 13 өдрийн дараа долоо ялж, зургаа унасан Хоошёорюү сүүлийн хоёр барилдаанд зодоглоогүй. Тэрбээр баруун өвдгөндөө өвчин мэдэрсэн тул барилдахгүй гэсэн юм. Тэгвэл энэ шалтгаанаар Зуны тэмцээнээс чөлөөлөгдсөн байна.

Түүнчлэн цолтой бөхчүүдээс Вакатакакагэ, Ошома П.Дэлгэрбаяр, Такяасү, Тобизарү, Ваканошо, Шиши, Асакорюү, Томоказэ нар бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнд барилдахгүй аж.