Нийслэл хотод засвар, шинэчлэл хийж байгаа авто замуудыг хэсэгчлэн хаах ХУВААРЬ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 онд хэрэгжүүлж байгаа авто замын шинэчлэлт засвар, барилгын ажлын хүрээнд хэсэгчлэн хаах төлөвлөгөөг танилцууллаа.
Баянзүрх дүүрэгт Монелийн гудамжны авто замын засвар шинэчлэлийн ажил наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд "Нано экологи" ХХК гүйцэтгэж байгаа аж. Төсөвт өртөг ₮6.3 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс зарцуулна.
Геологийн төв лабораторийн уулзварын өргөтгөл наймдугаар сарын 20, Нэгдүгээр хорооллын арын болон Баянхошууны авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд наймдугаар сарын 26-ныг дуустал замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бол явган хүний замыг ирэх онд барьж дуусгана.
Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын засвар, шинэчлэлийн ажил 8-9 дүгээр сард үргэлжлэх хуваарьтай байна.
Геологийн төв лабораторийн уулзварын авто замын ажлыг "Чайна Тисижу Сивил Инженеринг Групп" ХХК, Нэгдүгээр хорооллын арын болон Баянхошууны авто замын ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр "Макс Рөүд" ХХК болон "Арж Капитал" ХХК-ийн түншлэл, орон сууцны хороолол доторх авто замын ажлыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцан гүйцэтгэж байгааг мэдээллээ.
Дэлгэрэнгүй хуваарь: (2026 он)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
