Өнөөдөр говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус хүрч халж байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
7-р сарын 31-ний өдрийн агаарын температур:
- Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус,
- говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус,
- бусад нутгаар +11...+16 градус,
өдөртөө
- Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус,
- говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус,
- говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус,
- бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
ЦУОШГ
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

