Б.Энх-Оргил аваргын бүсээ алдлаа
"One" холбооны холимог тулааны аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийлээ.
Тайландын Бангкок хотноо долдугаар сарын 31-ний Баасан гарагт "The Inner Circle 24"-ийн оргил тулаанаар Монголын Б.Энх-Оргил, Азербайжан гаралтай ОХУ-д бэлтгэлээ базаадаг Эльбек Алышов нар тулалдсан юм.
Харамсалтай нь хоёрдугаар үеийн 2:52 дахь минутад Э.Алышовын өлгөсөн цохилт байдаа туссанаар аваргын бүсийг эзэмших боллоо. Уг нь тулааны эхний үед манай тамирчин илүү санаачилгыг авсан ч дараагийн үед үүнийгээ хадгалж чадсангүй.
Азербайжан гаралтай Э.Алышов өдгөө 27 настай. Манай тамирчнаас 10 насаар дүү энэ эр холимог тулааны замналдаа нэг ч ялагдаагүй буюу 11:0 амжилтаа үргэлжлүүлж байна. "One" холбоонд гурав дахь тулаандаа дараалан ялснаар богино хугацаанд аваргын бүс эзэмших боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
