Жэт Олон Улсын сургуулийн төгсөгч бүр дунджаар гадаадын 3-4 их сургуульд тэнцэж элсэлтийн урилга авч байна

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Жэт Олон Улсын сургуулийн төгсөгч бүр дунджаар гадаадын 3–4 их сургуульд тэнцэж элсэлтийн урилга авч байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын чанар, үр дүнг үнэлэхэд ихэвчлэн сурагчийн шалгалтын оноо, их дээд сургуульд тэнцсэн хувь зэрэг тоон үзүүлэлтэд анхаардаг. Гэвч эдгээр үзүүлэлтүүд дотор сурагчийн хөгжлийн ахиц, дасан зохицох чадвар, тухайн сургуулийн элсэлтийн бодлого зэрэг сургуулийн чанарыг илтгэх бусад олон хүчин зүйлс тусгагдаагүй байдаг.

Лип-Ап Медиагаас явуулж буй боловсролын салбарын судалгааны хүрээнд энэ удаа 2019 онд байгуулагдсанаасаа хойш дөрвөн удаа 12-р ангиа төгсгөсөн Жэт Олон Улсын сургуулийн төгсөгчдийн үр дүнг судаллаа.

Суурь нь 1995 оноос эхэлсэн

зураг
 

Кэмбрижийн хөтөлбөртэй Жэт Олон Улсын сургуулийн түүх 2019 оноос эхэлдэггүй. Харин 1995 онд байгуулагдсан Jet School of English англи хэлний сургалтын төвөөс эхлэлтэй. 25 жилийн турш зөвхөн англи хэлний чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай байгууллага ерөнхий боловсролын сургууль болж өргөжсөн нь энэ сургуулийг бусдаас ялгаж буй нэг онцлог юм. Англи хэлний сургалтын арга зүй, ноу-хау зэрэгт удаан хугацааны туршлага шингэсэн нь тэдэнд том давуу тал болжээ.

Элсэлтийн бодлого: Сайн сурагчдыг бус, тэгш хамрагдалт

Судалгааны явцад анзаарагдсан нэг зүйл нь сургуулийн философи юм. Хувийн сургуулиудын нэлээд хэсэг нь сайн сурлагатай "бэлэн" сурагчдыг сонгон шигшиж элсүүлдэг бол Жэт Олон Улсын сургууль бүх хүүхдэд ижил тэгш боломж олгохыг зорьдог.

Энэ нь боловсролын судалгааны үүднээс сонирхолтой цэг юм. Учир нь эцсийн үр дүнг (жишээ нь тэнцсэн хувь, дундаж оноо) зөвхөн шигшсэн сурагчдын үзүүлэлттэй харьцуулах биш, эхлэлийн түвшин харилцан адилгүй суралцагчдын үзүүлэлт гэдгийг тооцох шаардлагатай. Тодруулбал, энэхүү боловсролын судалгаанд гарах зарим тоо баримт нь бусад сургуультай шууд харьцуулах зорилготой бус, харин уг сургуулийн дотоод динамикийг харуулах зорилготойг онцлох нь зүйтэй.

Үүний тод жишээ: 8-р ангидаа англи хэлний анхан шатны түвшинтэй элссэн сурагч 12-р ангиа төгсөхдөө олон улсын 6-н сургуулиас элсэлтийн урилга авснаас дэлхийн ТОП-50-д жагсдаг University of Manchester-т тэнцэж мөн АНУ-д томоохонд тооцогдох Augustana University-гээс $120,000 тэтгэлэг авчээ.

Сургалтын хөтөлбөр: 9-р ангиас эхэлсэн тогтолцоо

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэхэд зөвхөн шалгалтын өндөр оноо хангалтгүй, өөр олон хүчин зүйл нөлөөлдгийг олон улсын боловсролын судалгаанууд онцолдог. Энэ утгаараа Жэт Олон Улсын сургуулийн 9-р ангиас эхлэн хэрэгжүүлдэг хөтөлбөрийн бүтэц анхаарал татаж байна:

  • College counseling – Мэргэжил сонголтоо тодорхойлж, түүндээ тохирсон их сургуулиа сонгох, элсэн орох шалгуур үзүүлэлтийг гаргаж бэлдэх
  • Exam preparation – SAT, IELTS шалгалтын системтэй бэлтгэл
  • Cambridge AS & A Level
  • Соёлын ялгаанд дасан зохицох, сэтгэл зүйн бэлтгэл – Гадаадад ганцаараа амьдрах, суралцахад бэлтгэх сэтгэл зүйн дэмжлэг
  • Карьер төлөвлөлт, хувь хүний хөгжил

Энэхүү тогтолцооны онцлог нь "гэнэтийн бэлтгэл" биш, харин 9-р ангиас 12-р анги хүртэлх үе шаттай бэлтгэл юм.  Мөн сургуульд гадаад багш нар олноор ажилладаг нь хэл, соёлын шууд танилцах орчинг бүрдүүлж, сурагчдад англи хэлээр харилцах бодит дадлага олгодог гэж үзэж болно.

4 жил, 23 тэрбум төгрөгийн тэтгэлэг

зураг
 

4 жилийн хугацаанд төгсөгчид нийтдээ 23.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг авсан бол хамгийн өндөр IELTS оноо 8.5 байна. IELTS-ийн 7.0-7.5 дундаж оноо нь академик англи хэлний хувьд "good user" буюу дунджаас дээгүүр түвшинд тооцогддог бөгөөд гадаадын их, дээд сургуулийн шалгуурыг хангалттай давах онооны үзүүлэлт юм.

Төгсөгчид хаана тэнцдэг вэ?

зураг
 

Жэт Олон Улсын сургуулийн 1 сурагч төгсөхдөө дунджаар 3-4 сургуульд тэнцэж байгаа бөгөөд 10-с дээш сургуульд тэнцэж урилга авсан нэлээдгүй сурагч байна.

Тэнцсэн их, дээд сургуулиудын жагсаалтаас:

  • University of Toronto – World ranking 21st
  • Carnegie Mellon University – World ranking 24th
  • University of British Columbia – World ranking 45th 
  • University of Manchester – World ranking 56th 
  • University of Queensland – World ranking 80th 
  • Yonsei University – World ranking 86th
  • Harbin Institute of Technology, Hanyang University, Korea University, University of Liverpool гэх Англи, АНУ, Солонгос, Хятад, Австрали, Канад зэрэг орны олон шилдэг их, дээд сургуульд тэнцжээ.

Leap-Up Media-ийн энэхүү судалгааны зорилго нь боловсролын байгууллагын үр дүнг нэг тоон үзүүлэлтээр дүгнэхээс илүүтэй, тухайн сургуулийн хөгжлийн түүх, сурагчдын гарааны түвшин, элсэлтийн бодлого, төгсөгчдийн үр дүн зэрэг олон талт хүчин зүйлсийг хамтад нь судалж, эцэг эх, сурагчдад илүү бодитой ойлголт, мэдээллийг өгөх зорилготой юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.