ГХЯ: Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч, хүүг эмнэлэгт үзүүлж байсан. Асран хамгаалагч олохоор нэлээд хөөцөлдсөн
16:33 2023/06/15
Хоёр настай монгол хүү аавынхаа хамт саатуулах байранд 19 хоног хоригдож, нутаг буцсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлсэн.
Тэгвэл энэ хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар сэтгүүлчид тодрууллаа.
Ингэхэд "Солонгос дах манай Консулын алба тухайн үед нэлээд анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байв. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан.
Хүүхдэд асран хамгаалагч олж өгөх гэж нэлээн хөөцөлдсөн. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалзсан.
Манай холбогдох байгууллагууд иргэдийнхээ төлөө зохих арга хэмжээг авч болохоос болохгүй хүртэл л ажилладаг. Мэдээж тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон" гэх тайлбарыг өгөв.
13:55 2023/06/15
ГХЯ: БНСУ-д хүнд өвчтэй монгол хүүг насанд хүрэгчидтэй хамт нэг байранд хорьсон гэх асуудал хэдэн сарын өмнө болсон явдал
Хүнд өвчтэй гурван настай монгол хүүг насанд хүрэгчидтэй хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан тухай мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Энэ талаар Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас тодруулахад "Энэ нь хэдэн сарын өмнө болсон явдал. БНСУ-ын телевиз энэ тухай саяхан мэдээлсэн байна" гэлээ.
Тодруулбал уг хэрэг болох үед буюу энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд ГХЯ-наас "Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан.
Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй гээд аавтай нь хамт байлгасан бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан.
Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир БНСУ-ын Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна" гэх тайлбарыг өгч байсан юм.
16:33 2023/06/15
Хоёр настай монгол хүү аавынхаа хамт саатуулах байранд 19 хоног хоригдож, нутаг буцсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлсэн.
Тэгвэл энэ хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар сэтгүүлчид тодрууллаа.
Ингэхэд "Солонгос дах манай Консулын алба тухайн үед нэлээд анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байв. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан.
Хүүхдэд асран хамгаалагч олж өгөх гэж нэлээн хөөцөлдсөн. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалзсан.
Манай холбогдох байгууллагууд иргэдийнхээ төлөө зохих арга хэмжээг авч болохоос болохгүй хүртэл л ажилладаг. Мэдээж тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон" гэх тайлбарыг өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
