Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир: Гоё ганган зээлүүдээ хэзээ болих вэ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас манай улсад хуваарилж болох 655 сая ам.долларын зээлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир: 2022 оны намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж байсан зээл юм байна. Цаана нь хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байхад Төсвийн байнгын хороон дээр хэлэлцдэггүй. Тус байнгын хорооны гишүүнийхээ хувьд дэмжихгүй.

Манай улс 33.3 тэрбум ам.долларын өртэй бол Засгийн газар нь найман тэрбум ам.долларын өртэй болчихсон. Өр зээлээсээ салъя гэчхээд нэмж зээл аваад байх юм. Хэрэв зээл аваад хөгждөг байсан бол энэ олон зээлийн үр өгөөж нь хаана байна. 

Уг хөтөлбөрт долоон төрлийн зээл харагдана. Ер нь бол долоон сайд нь хуваагаад авчих юм байна шүү дээ. Гол нь Төсвийн байнгын хорооны гишүүд нь ямар ч ойлголт мэдээлэлгүй байдаг. Ийм гоё ганган зээлүүдээ хэзээ болих вэ.

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд хэр их зээл авсан бэ. Үр өгөөжийн талаарх тайлан мэдээ байгаа юу? 

Сангийн сайд Б.Жавхлан: Бид гурав, гурван жилээр гадаад өрийн стратегийн төлөвлөгөөг УИХ-аар батлуулдаг. Ингэхдээ дараагийн гурван жилд ямар зээл авч, юунд зориулахыг батлуулж, зөвшөөрөл авдаг. Монгол Улс Азийн Хөгжлийн Банктай 33 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Хамгийн том зээлдүүлэгч. Одоогийн байдлаар нэг зээлийн ашиглалт нь 2.3 тэрбум ам.долларын 101 төслийг хэрэгжүүлсэн.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх дэд бүтцийн ажлыг одоо авах гээд буй 650 сая долларын зээлээр хийнэ. Бид эдгээр дэд бүтцийн ажилд төсвөөс 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргаж чадахгүй. Тиймээс бага хүүтэй, нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг тус банкнаас авах нь эдийн засагт үр өгөөжтэй. Дэгийн тухай хуулийн дагаа гадаад өр, зээлийн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо УИХ-д танилцуулдаг. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/609084717650848