“AND Global” групп олон улсын зах зээлээс 18.3 сая долларын хөрөнгө оруулалт татаж байсан ба энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ нь Монголын технологийн салбарт анхдагч төдийгүй хамгийн томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож байсан цаг үе саяхан. Тэгвэл “AND Global” -ын залуус ахин нэг томоохон мэдэгдэл хийж, NIKO No-code auto machine learning (AutoML) платформыг Олон улсын зах зээлд нэвтрүүлснээ зарлаад байна.
Олон улсын зах зээлд хиймэл оюун ухааны хэрэглээ хурдацтай тархаж байгаа энэ цагт, Монгол Улсад хараахан хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хийх туршлага дутмаг явж байна. Гэтэл Gartner судалгааны байгууллагаас 2024 он гэхэд дэлхийн ажилчдын 95% нь хиймэл оюун ухаан хэрэглэдэг болно гэх судалгааг танилцуулаад байна.
NIKO AutoML платформ нь бизнесүүдэд хиймэл оюун ухааны хүчийг ашиглаж, өөрсдийн өгөгдлийг боловсруулан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулж өрсөлдөөний давуу тал бий болгох боломжийг олгодог юм.
Бизнес эрхлэгчид мэдээллийн энэ эрин зуунд дата, өгөгдөл дээр үндэслэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нь нүдээ боогоод машин барихтай адил эрсдэлтэй. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд, хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн шийдлийг “AND Global”- ын залуус зохион бүтээж, одоогийн байдлаар Тайланд, Камбож, Япон, Монгол Улсын 10 гаруй банк, ББСБ, даатгал, цахим худалдааны салбаруудын байгууллагууд туршилтын байдлаар ашиглаад явж байгаа юм байна.
NIKO AutoML нь дараах онцлогтой:
NIKO AutoML нь дараах салбаруудад ашиглаж болно.
Дээрх салбаруудаас гадна өөр олон төрлийн салбарт NIKO AutoML платформыг ашиглах боломжтой.
NIKO AutoML платформыг хэрхэн ашиглахыг сонирхож байвал вебинар бичлэгээс үзнэ үү.
Дэлхийн трендтэй хөл нийлүүлэн алхаж, та одоо байгаа тоон өгөгдөл дээрээ суурилан хиймэл оюун ухааныг 10 хоногийн турш үнэгүй ашиглаж үзэхийг хүсвэл nikoscoring.ai орж сонирхоорой.
Харин та хараахан өгөгдлөө хэрхэн ашиглахыг мэдэхгүй байвал “AND Global”-н экспертүүдтэй холбогдон шууд тусламж авах боломжтой contact@nikoscoring.ai
Facebook холбоос: www.facebook.com/nikomlplatform
LinkedIn холбоос: www.linkedin.com/showcase/niko-automl-platform