ОХУ-ын Шинжлэх ухааны болон Эрмитаж музейн төлөөллүүд Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Монголчуудын соёлын өв” эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцохоор иржээ.
Тэд Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагааны нөлөөгөөр ОХУ уруу гарсан Хүннүгийн үед хамаарах олдворуудтай шууд харьцаж, судлан шинжилдэг байна.
Соёлын яамнаас Эрмитаж музейн төлөөллүүдтэй уулзаж, Монголын газар нутгаас олдсон өөрсдийн түүхэнд холбогдох олдвор, өвүүдийг авах хүсэлтээ илэрхийлжээ.
Тодруулбал, Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, “Эрмитаж” музейн сан хөмрөгт байлгах бус байнгын үзэсгэлэн гаргах, Монгол Улсад хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийг буцаан авах зэрэг ажлыг хийж эхлүүлэх хүсэлт таьсан байна.
Монгол, ОХУ-ын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, “Эрмитаж” улсын музей хоорондоо шууд харилцах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, ном бүтээл туурвих боломжтой болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!