ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ган-Ялалт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт улсын төсвөөс ₮281 тэрбумыг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан байж болзошгүй

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод хамаарал бүхий хэргийн холбогдох материалыг сэтгүүлч Х.Ган-Ялалт Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийлээ.

"Сайд С.Бямбацогт нь Монгол Улсын төсвөөс өөрийн хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий материалыг бүрдүүлж, гүйцэтгэлийг нь шаардаж байна. Мөн албан тушаал, эрх мэдлээ ашигласан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой" гэдгийг сэтгүүлч Х.Ган-Ялалт хэлэв. 

Тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон концессын гэрээг өөрийн хамаарал бүхий компаниуддаа олгодог байж болзошгүй. Ингэхдээ эрх мэдлээ ашигласан байх магадлалтай. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалган тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл С.Бямбацогт болон Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга н.Батзаяа, БНХАУ-ын нэр бүхий иргэнд хамаарах хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдвэрлэхгүй байгаа.

Энэ хэргийг мартуулан замхруулах гэж байна уу гэх хардлага бий. Иймд түүнтэй хамааралтай энэ хэргийг заавал шалгах ёстой. 

Дээр дурдсанчлан өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримт бий. Бид түүний хамаарал бүхий төрийн бус байгууллагуудын жагсаалтыг гаргасан.

Тухайлбал, "Нээлттэй мэдлэг", "Залуусын түүчээ", "Бид нэг Монгол", "Хүнлэг Монгол", "Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг" болон Ховд аймгийн нутгийн зөвлөл гэх мэтчилэн байна. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийгөө “Нью прогресс групп" ХХК-тай хамааралгүй гэж хэлдэг. Гэтэл тухайн групптэй хамааралтай гэдгийг "Алтайн зам" ХК тэргүүтэй таван охин компани, мөн хувьцаа эзэмшдэг "Зоос гоёл", "Тавантолгой", "Говь", "Апу" зэрэг компанийн авсан зээлээс нь харж болно.

Ингэснээр өнөөдөр 

  • "Чингис бонд"-оос 25.4 тэрбум
  • Хөгжлийн Банкны зээлээс 80.1 тэрбум
  • ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дөрвөн тэрбум
  • Тендерээр 63.9 тэрбум буюу нийт 173 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авсан байна.

Үүнээс "Алтай трейд" ХХК-аар авсан концессын гэрээний өртөг нь 107.8 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 281 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан" хэмээв. 

"Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн "Түүний ах дүүсийн сүлжээг гаргасан. “Нью прогресс групп" компанийн хувьцаа эзэмшигч нь төрсөн ах С.Балжинням гэдэг хүн. Түүний нэр дээр маш олон компани бүртгэлтэй байдаг. Мөн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Баянчулуун ажилладаг. Тэд ах дүүсийн хамааралтай. Мөн түүний төрсөн хүү нь “Нью прогресс групп" компанийн хувьцаа эзэмшигч.

С.Бямбацогт нь 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээж авсан байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл, хүмүүс яагаад УИХ-ын гишүүн, сайд болох гээд улайран зүтгээд байдгийн учир. 

Өнөөдөр ах дүү, найз нөхдийн сүлжээ, хамаатан саднаараа үүсгэсэн компаниудаараа төрийн мөнгийг төсөв, тендер, концесс, ЖДҮ гэх мэт янз бүрийн байдлаар, авч болох бүх аргаар авдаг юм байна.

Тухайлбал, 

  • "Говь" компаниар 15 тэрбумыг хоёр удаа
  • "Гоёо" компаниар 20.3 тэрбум
  • "Алтайн зам" компаниар 21.5 тэрбум
  • "Алтайн трест" компаниар 8.3 тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авчээ. 

Энэ бүх материалыг хуулийн байгууллагууд шалгах ёстой. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд шалгаж байгаа шиг өнөөдөр С.Бямбацогтыг албан тушаалаас нь чөлөөлж, шалгах ёстой.

Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах шаардлагыг тавьж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Cайдын Самардаг зөвлөх [167.71.102.90] 2023/6/19
http://www.shuud.mn/a/220423
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.159] 2023/4/25
МАН ын бас нэг хулгай
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.117] 2023/4/25
Гэмт хэргийн үйлдлийн талаар урьдчилсан мэдээлэл хийхдээ "тэгсэн байж болзошгүй" гэдэг хэллэг бүү хэрэглэ, та нар!!! Харин "... хэрэгт сэжиглэгдэж байгаа" гэж ярьж бичдэг байх нь зүйтэй!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.8] 2023/4/25
Бямбацогт угаасаа аймаар шуналтай гар.
2 | 0 Хариулах
Лол [66.181.160.51] 2023/4/25
Балай авгай далд ор
2 | 3 Хариулах
Зочин [59.153.113.105] 2023/4/24
Х.Ган-Ялалт гэгч харах царайны хөлсний луйварчин. Хэний зараалаар эзэндээ нохой муур мэт зүтгэж яваа болдоо
3 | 3 Хариулах
Төмөр замчин [103.57.95.204] 2023/4/24
Адгиын шаар
0 | 0 Хариулах
зочин [150.129.140.198] 2023/4/24
Болзошгүй, магадлалтай, сэжиглэж байна гэсэн санаагаар хүнийг гүтгэвэл хуулийн хариуцага хүлээдэгийг мэдэж л баймаар юм энэ хөдөөний орк сэтгүүлч.
4 | 3 Хариулах
Зочин [202.21.101.219] 2023/4/24
Хөгийн хулгайч
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.57] 2023/4/24
шантааж л бна
3 | 3 Хариулах
💩💩💩💩💩 [103.212.116.69] 2023/4/24
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Вагоны жолооч гэхгүй машинч гэдийн Бямбацогтоо!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Аавгүй, ээж хэдэн өнчин дүү нарын хамт нийлээд чичирсэн хулгайч Бямбацогт хулгайч. Ялаа эдлэвэл таарна. Ямар олон хүний боломжийг хулгайлсан бол!?
4 | 1 Хариулах
Зочин [66.181.177.33] 2023/4/24
Бямба цогт төмөр замыг буруу мэнэжмэнтээр явуулах бүлэглэлийн хүн
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
"Богооны жолооч" гд яриад зогсож байсан даа сая сайд болчоод ...что ч гэхэв
3 | 0 Хариулах
Hahahha [202.66.60.185] 2023/4/24
Hahaha shorond hataj baihda taarsan hun shu
6 | 0 Хариулах
Зочин [122.201.21.57] 2023/4/24
энэ сэтгүүлч юм уу
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.18] 2023/4/24
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэж асар өндөр өртөгөөр босгох ашиггүй төслөөр мөнгө идэх гэж яваа хулгайч даа. Аль ч засагт нүүр алддаггүй, том концесс хуу хамдаг, Миеэ Эби 2-той холбоотой том хулгайч бол Бямбацогт шүү.
6 | 3 Хариулах
Зочин [66.181.183.50] 2023/4/24
Ashiggui tusul ??? Orosuud l tm yum yridag
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Харин ч эсрэгээрээ Хятадын хөрөнгө оруулалттай төсөл юм бишүү
2 | 0 Хариулах
Хариулт [66.181.176.28] 2023/4/25
ЭБ гийн УЦС ын ашиггүй төсөл гэж хэн хэлээд байгаа юм бэ.Дөргөний УЦС нь баруун бүсийн цахилгааны 40 орчим %ийг үйлдвэрлэдэг.ЭБ гийн УЦС ашиглалтанд орвол харин ч илүүдлээ төвийн бүсэд нийлүүлэх юм.ЭБ гийн УЦС дээр Бямбацогтын компани ажиллахгүй ээ хятадууд барих юм.Зөв ойлголттой байж сэтгэгдэл бичээрэй . Галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай сэтгэгдэл бичих ээ боль
1 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/4/24
Naad zavaarsan huuli shuuh prokuror gedeg ium baidag bol bugdene deer ni hereg uusgej bugdiig ni shorond hiij buh iumiig ni toluul.
4 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/4/24
Bugdene deer ni hereg uuseg.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Ashtai yudaa neg ch gsn ulbun hulgaichiig tsewerleh ni Oyukiin Zasag!!
4 | 0 Хариулах
Зочин [64.119.19.196] 2023/4/24
зээлээ номынх нь дагуу аваад цементийн үйлдвэрээ барьчихаад байгаа юм бишүү оркоо
0 | 6 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Sanhuu ediin zasgiin deed surguuliin diplomiig hudaldaj avsan 98 onoos ehleed l shalgaval 500 garui terbum tugrug tusvuus ulhun hussan hulgaich duu
7 | 0 Хариулах
Udam damjsn [202.9.46.82] 2023/4/24
Eej n 91 ond Hovdin bank-s 72 myangn tugrugin zeel avaad murisan bdin. Dollar 4 tugrug-te tentsej bsn tsag ue!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Аав нь нас барчихсан байсан шд. Тэхэд л ямар аюултай авгай байсан нь илтэд.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2023/4/24
бямбацогт хүрэлсүг оюук новшын хулгайчууд бүгд долларын тэрбумтан болцгоосон
6 | 0 Хариулах
Зочин [80.148.22.12] 2023/4/25
Elvegdorjiin boov huhugch uu?
0 | 0 Хариулах
Галт [192.82.64.83] 2023/4/24
Иш энэ хэдэн сэтгүүлч хэдэн зоос авсан бол ккк мөнгө мөнгө мөнгө л хэрэгтэй байдаг байх даа.
3 | 6 Хариулах
Зочин [202.9.46.128] 2023/4/24
Гөлийсөн гөлгөр хч
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/4/24
Byambarsogt hulgaichiin huruug tairah tsag ni bolson
9 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2023/4/24
Бямбацогт гэдэг дурак Ховдод (тойрогтоо) хийсэн бүтээсэн зүйлгүй нэр нүүргүй болсон хулгайч байгаа юм.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.107.22] 2023/4/24
demjij bna
9 | 0 Хариулах