18:01 2023/04/20
Хуралдааны дарааллын дагуу Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн" гэж ярилаа.
12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцжээ.
Ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ.
ШУУД ҮЗЭХ:
15:43 2023/04/20
Үүний дараа "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр нүүрсээ анх удаа биржээр худалдаж, 416,000 тонн нүүрс борлуулсан. Нийт 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтэрч олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт 258,900 тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийн өглөг авлагыг барагдуулсан.
15:10 2023/04/20
Үргэлжлүүлэн "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Салбар яамд болон хөдөө орон нутгаас 1,000 гаруй санал бичгээр ирсэн.
Энэ чиглэлээр Засгийн газрын 204 дүгээр тогтоол гарсан юм. Тэгэхээр үлдсэн тээврийн хэрэгслийг бидэнд ирүүлсэн 1,000 гаруй саналаас эрэмбэлж байгаад шилжүүлнэ" хэмээв.
13:22 2023/04/20
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хуулийн өөрчлөлтөд сонгогчдынх нь саналтай уялдуулж, улс төрийн намуудад төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тусгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "АН болон МАН-ын хувьд төр барилцсан. Тиймээс энэ асуудлуудын алдаа мадаг нь том намуудад байгаа. Үүнийг засан залруулах хууль байгаасай. Намуудыг татан буулгах, өөрчлөх асуудлууд жамаараа байхгүй болно. Түүнчлэн шинээр нам байгуулж байгаа тоо 801 гэвэл өндөр. МАН-ын хувьд анх долоон хүнтэй намаа байгуулж байсан" хэмээв.
Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтад 46 гишүүн оролцож, 34 нь уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
15:10 2023/04/20
Үргэлжлүүлэн "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Салбар яамд болон хөдөө орон нутгаас 1,000 гаруй санал бичгээр ирсэн.
Энэ чиглэлээр Засгийн газрын 204 дүгээр тогтоол гарсан юм. Тэгэхээр үлдсэн тээврийн хэрэгслийг бидэнд ирүүлсэн 1,000 гаруй саналаас эрэмбэлж байгаад шилжүүлнэ" хэмээв.
15:43 2023/04/20
Үүний дараа "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр нүүрсээ анх удаа биржээр худалдаж, 416,000 тонн нүүрс борлуулсан. Нийт 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтэрч олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт 258,900 тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийн өглөг авлагыг барагдуулсан.
18:01 2023/04/20
Хуралдааны дарааллын дагуу Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн" гэж ярилаа.
12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцжээ.
Ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!