ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэгийн засварыг эрт хийж будгаас ялгардаг хортой бодисын чанар буурсан хойно хичээлийг эхлүүлэх хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаар, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл буюу хүүхдийн хорт хавдар үүсгэж буй шалтгааны талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа. 

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хавдар үүсгэж буй голлох шалтгаануудын нэг нь дотоод орчны бохирдол байгаа талаар Хүний их эмч, Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн засварыг маш хямдхан будгаар хийж байна. Будгаас олон төрлийн ууршимтгай органик нэгдэл тэр дундаа хавдар төрүүлэгч бодисууд ялгардаг. Зөвхөн будаг гэлтгүй тавилганаас хүртэл ялгарч байдаг. Тийм учраас сургууль, цэцэрлэгийн засварын ажлын тендерийг эрт зарлаж, хүүхдүүд амраад явсан даруйд засварын ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

Засварын ажлыг эрт эхлүүлбэл зуны гурван сарын турш засварт ашигласан будгийн хортой бодисын хувь чанар нь багасаж, түүний дараа сургууль, цэцэрлэгээ эхлүүлэх боломж байгаа гэж харж байна.

Улсын төсвөөс сургуулийн засварын мөнгө тавигдсан бол түүний хугацааг наашлуулахад асуудал байхгүй. Үүн дээр Боловсролын яам, нийслэлийн болон бусад аймаг сумдын газрууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Зарим сургуулиуд засварын ажлын тендерээ тавдугаар сард эрт зарласан байхад зарим нь наймдугаар сард зарлаж байх жишээтэй янз янз байна.

Тиймээс бүх нийтээрээ энэ асуудал дээр анхаарч хүүхэд намар сургуульдаа орж ирэхэд анги танхим дахь засвар хийснээс үүдсэн хавдар төрүүлэгч хортой бодисын чанарын эрсдэл нь буурсан байна уу, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Дотоод орчны агаарын чанарыг шинжилдэг Ногоон титэм лабораториос 11 сургууль, 10 цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийг шинжлэхэд будаг болон тавилгад ашигладаг формальдегид, бензол бодисууд байх ёстой хэмжээнээсээ их илэрсэн байна. Эдгээр нь цочроох болон хавдар үүсгэгч химийн бодисууд аж.

Түүний танилцуулсан судалгаагаар хүүхэд нэг минутад насанд хүрсэн хүнээс илүү олон амьсгалдаг учраас агаарын бохирдолд илүү өртөж байдаг байна.

зураг
 
Эх сурвалж: Доктор, профессор, МУ-ын зөвлөх эмч Д.Малчинхүү 

Мөн 0-5 насны хүүхдийн хатгаа өвчний нас баралтын 45% нь дотоод орчны агаарын бохирдлоос болдог байна.

зураг
 

Манай улсад дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүй

Үргэлжлүүлэн тэрбээр манай улсын дотоод орчны агаарын чанарын стандарт хууль эрх зүйн орчиндоо зөрчилдөөнтэй байгаа талаар “Манай улсад дотоод орчны стандарт байхгүй. Жишээлбэл миний хүүхэд хавдар төрүүлэгч хорт бодисоор амьсгалаад байна, байх ёстой стандартад нийцэхгүй байна гэсэн шаардлагыг тавихын тулд бидэнд хууль эрхзүйн орчин хэрэгтэй. Гэтэл энэ нь зөрчилдөөнтэй, алдаатай байна.

2007 оны агаарын чанарын стандартыг эрүүл мэндийн салбарынхан баталсан байдаг.

Гэтэл одоо Агаарын тухай хуулиар агаарын чанарын стандартыг байгаль орчны төрийн захиргааны байгууллага ахалж батлуулна гэсэн байна. Байгаль орчны мэргэжилтнүүд зөвхөн гадаад орчноо яриад дотоод орчноо орхигдуулж байна” гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
? [66.181.160.108] 2023/4/1
1960-1970-аад онд биднийг дунд сургуульд сурч байхад намар 9 сарын 1-нд хичээл эхлэхэд анги танхимууд шинэ будагны үнэр ханхалсан байдагсан. Сайхан л санагддаг байж. Хортой гэж мэдэх биш, мэдсэн ч яах билээ дээ?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.212] 2023/4/2
Тэр үед ч улсын үйлдвэрийн хуучны чанартай материалаар хийсэн стандарттай орос будаг л хэрэглэдэг бсан бх. Бас одооных шиг ийм их агаар хөрсний бохирдол, ийм их тог цахилгаан, соронзон орон үүсгэгчид, хүнс тоглоом гм..
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.223] 2023/4/1
Сайн чанарын будаг авбал заавал хортой бодис ялгардаггүй. Хамгийн хямд муу будагнаас ялгардаг хорт бодис хорт хавдар үүсгэх магадлалтай. Дэлхийн олон оронд ийм төрлийн будаг хэрэглэх хориотой байдаг. БИД БУДАГНААС МӨНГӨ ХЭМНЭЭД ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТӨЛӨХ ВИЙ ДЭЭ. ДАРГА НАРАА.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.69] 2023/3/31
Будаг хоргүй байж болдог. Заавал хортойг нь авах шаардлагагүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.16] 2023/3/31
Багш нар өөрсдөө үасвар хийгээд будгандаа хордох цаашаа шүү дээ. Будаг засварын мөнгийг эцэг эхээсээ л царай алдаж авдаг.
0 | 0 Хариулах
Зочин [176.93.133.236] 2023/3/31
Жил бүр засвар хийдгээ больчих хэрэгтэй. Хэдхэн хүний эрх ашгийн төлөө сургуулиараа хүүхдүүдээ хордуулна гэж юу бсийн?! Яг цагаа тулахаар манайхан шиг үрэлгэн ард түмэн алга. Тэрний оронд хүүхдүүддээ эд хөрөнгөндөө аригч гамтай ашиглах талаар зааж сургах цаг нь ирсэн.
2 | 0 Хариулах
Zochin [202.9.40.148] 2023/3/31
Odoo l serj bnuu hehe .mongold unen ym bhgui bugd buruu bh
0 | 0 Хариулах
Amidrah uhaan ym bn [59.153.115.204] 2023/3/31
Chanartai
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.2] 2023/3/30
Amrahsa umnu hiihgui amarch ord zaswar hdeg uner bol denduu bdag shu enen dre anhaarah heregtei bgan
0 | 0 Хариулах
Sonnen [202.126.90.59] 2023/3/30
Ерөөс 1-р бүлгийн барилгуудад формалдегидгүй будаг ашиглах ёстой юм. Үүнд орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг багтана.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.252] 2023/3/30
сургууль цэцэрлэг эмнэлэгт хэрэглэх будгийн стандарт баталчихвал дээр дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.188] 2023/3/30
Япон будгаар будаач Мишээл дээр байна ш дээ дэлгүүр нь
3 | 1 Хариулах
? [66.181.160.108] 2023/4/1
Үнэ ихтэй учраас дундаас нь унац гарахгүй, ашиггүй байх л даа?
2 | 0 Хариулах
[202.21.108.41] 2023/3/30
6 sard zasvar hiideg bolmoor bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/3/30
Тийншд, яг хичээл эхлэхийн өмнөхөн л бөөн будаг болоод л хүүхдүүдийг хордуулахаа болих хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [92.77.93.205] 2023/3/30
dotor zasliin gesen unergui hund hor nuluugui budag bdag shuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/3/30
Сургууль цэцэрлэгийн зуны амралтаар сургууль цэцэрлэгээ засаж янзал.
0 | 0 Хариулах
Уншигч [192.82.75.220] 2023/3/30
Маш зөв, 100 хувь дэмжиж байна.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.177.98] 2023/3/30
Дээсэн үед сургууль цэцэрлэгийн багш нар маань анги танхимдаа засвар хийгээд хаалгаа түгжээд амралтаа авдаг байлаа. 8 сарын 20-нд ажилдаа ороод цэвэрлэгээ хийгээд хүүхдүүдээ хүлээн авдаг байлаа Одоо ямар байгаа вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/3/30
Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үнэргүй эко будаг гараад Монгол улсад зарагддаг болсон ш дээ. Иргэний барилга байгууламжийг ийм хоргүй будгаар будах талаар стандарт гаргаад мөрдөөд яваач ээ ямар хоцрогдсон юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.78] 2023/3/30
үүд хаалгаа сайн онгойлгочиход гайгүй дээ. хэд хоног. тэрнээс байтугай юм идэж байж. утаагаар амьсгалж байж
0 | 2 Хариулах
Зочин [14.232.245.89] 2023/3/30
Iim setgelgeetei humuus ih bga uchraas bidnii amidraliin chanar saijrahgui bga ym.
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/3/30
хоруу чанар ч гэх шиг аль аймгийнхан ингэж ярьдын хаха
0 | 4 Хариулах
Зочин [103.212.116.30] 2023/3/30
Чанартай сайн будгаар будаж баймаар байна. Хамгийн муу хямд үнэртэй будгаар буддаг.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/3/30
Микробын хоруу чанар гэжэ байдаг болохоос будагны хоруу чанар гэж байхгүй шүү!
0 | 4 Хариулах
Зочин [183.177.97.14] 2023/3/30
Harin tiim ee, MAN garuud ajil ch hiideggui hulgaichuuddaa
3 | 0 Хариулах