Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Одоо хэлэх биш хөдлөх цаг болсон

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм гэж Ерөнхийлөгч хэлсэн.

Тэрбээр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэмээн уриалж байгаа.

Саяхан Цэдэн-Иш бүсгүй Н.Алтанхүү гэгч залууд зодуулан амь насаа алдсан хэрэг гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн билээ.

Ерөнхийлөгч энэ хэргийн талаар уншаад бухимдлаа илэрхийлж холбогдох байгууллагуудыг "түргэн авахуулсан".

 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуугарсан Ерөнхийлөгчийг 100 хувь дэмжиж буйгаа илэрхийлжээ.