Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн үнэтэй гацуур 791 мянган төгрөг

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 28
Өдрийн шуудан
Зураг зураг
Хамгийн үнэтэй гацуур 791 мянган төгрөг

Он солигдох мөч ойртсоор байна. Албан байгууллага, айл өрхийн хоймрийг чимэх гацуур мод нийслэлийн худалдааны төвүүдэд харилцан адилгүй үнэтэй ч элдэв янзын чимэглэлтэйгээ сонголт арвин юм.

Тэдгээрийг Хятад, Тайланд, Хонгконгоос оруулж ирдэг гэнэ.

Энэ жилийн хувьд хамгийн үнэтэй гацуур мод SKY их дэлгүүрт 791 мянган төгрөгөөр үнэлэгдсэн нь дээд амжилт тогтоожээ. Харин Улсын их дэлгүүрт 0.5-2.7 метр өндөртэй долоон төрлийн мод худалдаалж байна.

Он солигдоход тавхан хоног үлдэж байгаа учир тус дэлгүүр бага хэмжээтэй гацуур модныхоо үнийг өнгөрсөн даваа гаригаас 55 хувиар хямдруулаад эхэлжээ.

70 мянган төгрөгийн үнэтэй 2.1 метр мод 30 мянган төгрөг болж буурсан байна.

Мөчрөөс нь өнгө өнгийн гэрэл асдаг 2.7 метр өндөртэй мод 500.999 төгрөгөөр үнэлэгдсэн нь бусдаас хамгийн өндөр үнэтэй байлаа. Ингээд үнэ ханшийн тухай мэдээллийг хүргэж байна.

  • Холимог мөчиртэй 509 салаатай төмөр суурьтай, 1.5 метр өндөр мод 119,990 төгрөг.
  • 2092 үзүүртэй, 2.4 метр мод 289.990 төгрөг. -Боргоцойтой, 2.7 метр мод 379.000 төгрөг
  • 2.7 метр өндөр цагаан гацуур мод 499.990 төгрөгийн ханштай байлаа. Харин “Нарантуул” худалдааны төвийн задгай талбайд гацуур модноос элбэг юм алга. Барагцаалж тоолж үзсэнээр 12 төрлийн мод байна билээ. Харин Улсын их дэлгүүртэй харьцуулахад харьцангуй хямд үнээр худалдаж байна. Хүйтэн талбай дээр модоо сахин холхих Батсайхан гэх залуугаас гацуур мод хэрхэн борлогдож байгааг сонирхлоо. “Бид хямд зарж байгаа. Үлдэж байгаа хэд хоногт л зарж дуусгахгүй бол хойтон болтол түгжээс болно шүү дээ. Сүүлийн хоёр хоногоос борлуулалт буурчихлаа. Манайхаас голдуу хөдөөнийхөн ирж авдаг юм. Одоо ч гурван өдөр л үлдээд байна” гэлээ. Урд жилүүдэд худалдаж байснаас илүү өөр чамин хийцтэй мод нэмэгдээгүй гэнэ. Харин шилэн тоглоом олон төрлөөр нэмэгджээ. Хэдхэн хоногийн өмнө 3000 төгрөг байсан тоглоо метр 500 төгрөг болтлоо навс “унасан” болохыг сонирхуулсан. Хамгийн өндөр үнэтэй нь 13000 төгрөг гэж харагдлаа.
  • Холимог мөчиртэй 1.5 метр Тайланд мод 98.550 төгрөг
  • 8500 үзүүртэй 2.4 метр мод 250.600 төгрөг
  • Боргоцойтой 2.7 метр мод 320.680 төгрөг
  • Ширээний жижиг гацуур 50-150 мянган төгрөг.
  • Гэрлэн чимэглэлтэй энгийн ногоон гацуур 15-60 мянган төгрөг байна.
  • 2.7 метр цагаан гацуур мод 460.990 төгрөг байлаа. Харин 50-1.2 метр мод 20.0-50.0 мянган төгрөгөөр худалдаж байна.
  • Бид мөн “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж гацуур болон чимэглэлийн үнэ сонирхлоо.
  • Холимог мөчиртэй 1.5 метр мод 99.999 төгрөг.
  • Боргоцойтой 2.7 метр мод 400.990 төгрөг.
  • Мөчрөөсөө гэрэл асдаг 2.7 метр мод 489.999 төгрөг.
  • Цагаан өнгийн гацуур мод 180.000 төгрөг
  • Төрөл бүрийн гэрлэн чимэглэл 35-58 мянган төгрөгөөр худалдаж байна. Иргэд ч гацуурын эрэлд гарчээ. Гэхдээ худалдан авч байгаа нь харагдсангүй.
Зураг